Ефес 5:8-14

Ефес 5:8-14 АБ2013

Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв. Бүх сайн, зөвт байдал ба үнэнд гэрлийн үр жимс байна. Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол. Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил. Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм. Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг. Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.