Амьдралынхаа утга учрыг олох ньЗагвар

Making Sense of Your Life

3-с 1 дахь өдөр

Амьдралынхаа утга учрыг нь олох нь – 1 дэх хэсэг: Хэн бүхнийг хянаж байна вэ?

"Исаакт Би Иаковыг бас Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ." (Иошуа 24:4)

Та философийн доктор зэрэгтэй хүн ч бай эсвэл сургуулиасаа гарсан ч бай ямар нэгэн асуудалтай тулгарч байсан нь эргэлзээгүй. Бид бүгдээрээ л асуудалтай тулдаг; заримдаа амьдралынхаа учрыг ч бид олж чаддаггүй. Бид төлөвлөгөө гаргадаг ч төлөвлөснөөр минь болдоггүй; эсвэл санаа ч үгүй байсан зүйл болдог; эсвэл урьдчилан тооцоолоогүй үр дагавар бидэнд ирдэг. Бид Бурханд үйлчилж байгаа ч гэсэн заримдаа бүх зүйл хяналтаас гарсан мэт санагддаг бөгөөд улмаар юу болоод байгаа учрыг олохгүй байдалд хүргэдэг!

Эзэн Өөрийнхөө хүмүүсийг Иошуагаар ахин тоолуулахаар болсныг дуулаад израилчуудад ийм сэтгэгдэл төрсөн болов уу. Бидний өвөг эцэг болох Иаков, эцгийнхээ талаас ихэр ах дүү байв. Нөгөө ихэр нь болох Есав, өв залгамжлах эрхээ аяга улаан шөлөөр сольсон үйлдэл нь тэр Бурханы ивээлийг голсон болохыг харуулдаг. Тиймээс, өвөг эцэг нь болох Абрахамд амласан амлалтын өв залгамжлагч болгохоос Бурхан татгалзжээ. Гэвч, тэдний эсрэг халдах хэнээс ч хамгаалах хамгаалалтыг нэмэгдүүлэх боломжийг түүнд болоод түүний үр удамд олгохын тулд хожим нь Сеир уулыг Есавт эзэмшүүлэхээр Бурхан түүнийг ивээсэн гэж Иошуа хэлдэг. Нөгөө талаас, дутагдлаасаа үл хамааран Бурханы хэмжээлшгүй эрх мэдлээр дамжуулан Бурханаас хүлээн зөвшөөрөгдсөн, ивээлийн хүү болох—Иаковыг—боол болгохоор гэр бүлийнх нь хамт Египет рүү явуулсан. Энэ үнэхээр учрыг нь олоход хэцүү мэт байна тийм үү!

Энэ Библи дэх түүх болоод бидний амьдралд болж буй зүйлсийн учрыг олохоосоо өмнө бид Бурханыг ойлгох ёстой болдог. Учир нь бид ертөнцийг захирагчид биш; Бурхан Захирагч юм. Мөн хүн нэг бүрийн амьдралын өдөр хоног Түүний төлөвлөгөөний дагуу тоологдсон. Өөрийнхөө хүмүүст зориулсан Бурханы гол зорилго бол биднийг итгэлийн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болгох юм. Тиймээс Түүнд итгэхэд суралцах шаардлагатай болохуйц нөхцөл байдлыг Тэр бидэнд зөвшөөрдөг. Бүх зүйл сайхан байхад бид яагаад Бурханд итгэхэд суралцах ёстой гэж? Үгүй дээ, хөндийд байхад л Тэр бидний сүнсийг шинэчилдэг.

"Миний хайрт Иаков минь ээ, Би чамайг болоод чиний хүмүүсийг итгэлийн агуу дайчид болгох гэж байна; тиймээс хэцүү нөхцөл байдлуудтай Би тэднийг нүүр тулуулах болно." Би бүгд л итгэлийн их сургуульд суралцаж буй бөгөөд одоо бидний хамаагүй дээр ойлгох болсон тэдгээр зүйлсийг энэ нь тайлбарладаг. Асуудалтай нүүр тулахгүйгээр бид хэрхэн итгэх билээ? Заримдаа зовлонгүйгээр—бэрхшээлгүйгээр Бурханд найдахад бид хэрхэн суралцах вэ? Бусдад итгэлээ илэрхийлээсэй мөн итгэхэд нь тэднийг өдөөгөөсэй гэж Бурхан биднээс хүсдэг; хэдий ч Тэр юу хийх чадвартайг өөрсдөө хэзээ ч харж байгаагүй, өөрсдөө хэзээ ч итгэх шаардлагагүй байсан бол бусдыг бид Бурханд итгүүлж чаддаггүй.

Бурханд итгэх итгэлийнх нь улмаас Иаковт болоод израилчуудад мөн танд болоод надад Түүнээс өгөгддөг зүйл бол гэрчлэл мөн. Хэдэн мянган жилийн дараа ч хүртэл израилчууд өнөөдрийг хүртэл—тэднийг хэрхэн Египетэд байхад нь Бурхан аварсан талаарх дууг дуулсаар байгаа. Гэрчлэл гэж таны цээжлэн, ахин давтан ярьдаг зүйл биш; харин Бурханд найдахаас өөр аргагүй болсон мөн Тэр таныг үүгээр туулуулан авч гарахыг нь харсан, хөндийд буй хүмүүст туслах боломжийг танд олгосон амьдралын тан туршлага юм. Одоо та тэднийг босгох боломжтой болсон учир нь та, "Бүү бууж өг! Би ч гэсэн яг бууж өгөх шахсан байсан; ч миний төлөө Тэр хийсэн зүйлээ мөн таны ч төлөө хийж чадна!" гэж хэлэх чадвартай болсон.

Үргэлжлэл бий…

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Making Sense of Your Life

Бурханд үйлчилж байх үед минь ч хүртэл амьдрал таамаглахын аргагүй, төөрөгдөм байдаг. Заримдаа бүх зүйл хяналтаас гарсан бөгөөд юу болоод байгаа учрыг нь олохгүй байх байдалд биднийг орхидог! Хэрэв та хэзээ нэгэн цагт ийм мэдрэмжийг мэдэрч эсвэл төөрөлдөж байгаа бол Пастор Жим Симбалагийн чимээгүй цагийн цуврал судлал яг танд тохирсон судлал байх болов уу!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Брүклин Табернаклд талархал илэрхийлье.. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.brooklyntabernacle.org

Холбоотой төлөвлөгөө унших