Амьдралынхаа утга учрыг олох ньЗагвар
Амьдралынхаа утга учрыг олох нь – 2 дахь хэсэг: Тайтгарлын бялхалт
"Танай өвөг дээдсийг Би Египетээс гаргаж та нар тэнгис уруу ирсэн бөгөөд египетчүүд хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл мөшгөн хөөсөн." (Иошуа 24:6)
Израилчууд Египетэд боолчлогдсон байсан бөгөөд боолын эздийн хатуу ширүүн гарт тэд зовж байлаа. Тэд Бурханаар сонгогдсон хүмүүс байсан атлаа тэдэнд ийм зүйл болсон учрыг та олж чадах уу? Хүний нүдээр харахад танд болоод надад үүний учрыг олоход бэрх байж болох юм. Гэвч Бурханы арга зам бол биднийхээс огт өөр бөгөөд Түүний бодол биднийхээс тэс өөр. Хэрэв бид аливаа зүйлийг өөрсдийнхөө логик сэтгэлгээ эсвэл тэр ч бүү хэл соёлынхоо дагуу учрыг нь олох гэж хичээх юм бол амьдралд минь заримдаа Бурхан юу хийдэг болохыг ойлгохгүй байх нь гарцаагүй. Өөрийнхөө хүмүүсийн итгэлийг барьж босгохын тулд Тэр заримдаа хэцүү нөхцөл байдлуудыг зөвшөөрдөг; гэвч бидний дотор болоод биднээр дамжуулан Тэр улам илүүг хийхийг хүсэж байдаг. Өөрийнх нь мэдэрдэг зүйлсийг мэдрээсэй гэж Тэр биднээс хүсдэг.
Бүхий л тайтгарал Бурханаас ирдэг, бүхий л асуудалтай үед минь биднийг тайтгаруулдаг Нэгэн бол Бурхан" гэж Библид хэлдэг. Яагаад? Бурханаас хүлээн авсан тэр л тайтгарлаараа бид бусдыг тайтгаруулахын тулд энэ нь бидэнд өгөгддөг. Энэ бол иудейчүүдийн түүх юм. Он жилүүдийн турш дахь тэдний түүхийг та уншвал, "Египетэд биднийг боолчлогдон байхад бидэнд бусад хүмүүс нэгэнтээ ийнхүү хандаж байсан." гэж хэлэн үргэлж ядуу зүдүү, өөрсдийгөө хамгаалах чадваргүй, хавчигдагсдад тэд тусалж байсныг нь харах болно.
Зүрх эмтрэх тохиолдол танд гарч байсан уу? Ойр дотныхон чинь таныг гомдоох үе танд гарч байсан уу? Гэр бүлийнхнээрээ шархлагдах тохиолдол гарч байсан уу? Босс чинь таны урмыг хугалж байсан уу? Хэн нэгэн танд худал хэлж байсан уу? Христитгэлтэн учраас бусад хүмүүс таныг голох үе гарч байсан уу? Тиймээ, бидэнд шархлах тохиолдол гарч л байсан. Гэвч Эзэн бол амьдрал дахь өвдөлт, зүрхний шархыг ашигладаг, өршөөлөөр дүүрэн Бурхан тэгснээрээ бусдыг бид өрөвдөн энэрэх, тэдний төлөөх Бурханы мэдэрдэг зүйлсийг бид мэдрэх, тэдний хажууд түшиг болон, "Уйлж байгааг чинь би мэдэж байна, энэ өвдөж буйг ч би мэдэж байна гэхдээ бүү бууж өгөөрэй. Бүү зугтаарай, учир нь ямар ч найз, ямар ч гэр бүлийн гишүүний тусалж чадахгүй арга замаар Бурхан танд тусалж чадна!" гэж хэлэх боломжтой болохын тулд юм.
Тэр бол бүхий л тайтгарлын Бурхан бас танд болоод надад Түүнээс өгөгддөг тайтгарал бусдад асгагдан цутгагдах боломжтой гэдгийг сонсоод та баярлахгүй байна гэж үү?
Үргэлжлэл бий…
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханд үйлчилж байх үед минь ч хүртэл амьдрал таамаглахын аргагүй, төөрөгдөм байдаг. Заримдаа бүх зүйл хяналтаас гарсан бөгөөд юу болоод байгаа учрыг нь олохгүй байх байдалд биднийг орхидог! Хэрэв та хэзээ нэгэн цагт ийм мэдрэмжийг мэдэрч эсвэл төөрөлдөж байгаа бол Пастор Жим Симбалагийн чимээгүй цагийн цуврал судлал яг танд тохирсон судлал байх болов уу!
More