Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэгЗагвар
Бурханыг сонсох
Бурханы дуу хоолойг сонсохтой адилхан зүйл байхгүй. Түүний дуу хоолойг сонсох нэг арга бий тэр бол Түүний үг. Ром 10:17 дээр, Тиймээс итгэл нь сонсохоос, сонсох нь Христийн үгээр ирдэг (АБ 2013). Гэхдээ итгэлээр алхан нь гэдэг харагдах байдлаар биш, хэрэв бид Бурханы үгийг сонсохыг, мөн Бурхан амлалтуудын биелэлтийг харахыг хүсвэл бид итгэлээрээ, залбирлаараа Бурхантай бүх зүйлсээ хуваалцсаар байх хэрэгтэй. Энд танд туслах хэдэн түлхүүрийг байна:
1. Хүсэл тэмүүлэлтэй бай, хэдийгээр та хүлээж байсан ч
1 Самуел 3 бүлэг дээр Самуел Бурханы дуу хоолойг сонсоход суралцаж байгаа түүх гардаг. Энэ нь юу гэсэн үг бэ гэхээр? Яг Самуел шиг, эхэндээ бид Бурханы дуу хоолойг таньдаггүй. Энэ нь тодорхой цаг хугацаа, тэвчээр, мөн юу сонсож байгаагаа ялган таних талаар бусдаас тусламж хүсэх хэрэгтэй болно. Түүнийг хичээл зүтгэл гарган сонс.
2. Зориулалт гарга
Сайнмэдээний номуудад, Есүс залбирахаар цугласан олноос зайдуу, мөн шавь нараасаа холдон чимээгүй газарт очин амарч залбирдаг байсан. Тэр Бурханы Хүү байсан хэдий ч мөн 100 хувь хүн байсан учраас үүнийг хийдэг байсан. Тэр бидэнтэй л адил тэмцэл, анхаарал сарниулах зүйлтэй нүүр тулгарч байсан ч Тэр ганцаараа залбирах нь ямар чухал болохыг харуулсан. Та хаана байх, юу хийж чадахаас үл хамааран өдөр бүр оюун санаагаа тайвшруулж, залбирах цаг гарга.
3. Тэвчээртэй бай
Хэрэв та өдөр бүр тууштайгаар залбирахаар эхэлсэн ч Бурханы дуу хоолойг сонсоход одоог хүртэл хэцүү байгаа бол бүү бууж өгөөрэй. Тэмцсээр бай, Итгэсээр бай, Залбирсаар бай, Бурханы үгийг судалсаар бай, тэгвэл Бурханы тантай ярих үед та энэ нь Тэр мөн гэдгийг мэдэх болно! Иеремиа 33:3 дээр, Бурхан амласан, “ Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина” (АБ 2013). Энэхүү амлалтын биеллийг олж харахын тулд тэвчээр хэрэгтэй гэдгийг сануулдаг!
Залбирал:
Бурхан минь, Та сайн бөгөөд магтаалыг авах зохистой Нэгэн. Би таныг магтъя. Үеэс үед Та хэзээ ч өөрчлөгдөөгүй. Та амлалтдаа үнэнч. Та хайрандаа тэвчээртэй. Та үгэндээ итгэмжит. ЭЗЭН минь, айлдаж хайрла. Зарц тань сонсож байна. Амен!
Энэ төлөвлөгөөний тухай
Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно.
More