Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэгЗагвар
Залбирах зургаан арга
“Хэрхэн залбирах вэ” хэмээн та интернэтээр хайвал залбирах талаар хэдэн зуу бишээ, хэдэн мянган сонголт, зөвлөгөө, зарчмуудыг олох болно. Энэ л зөв арга гэсэн зүйл байхгүй ээ. Энд танд залбирахад тань туслах хэдэн зааварчилгааг өгье:
Залбирах цагийн хуваарьтай бол энэ нь Албадлага бусаар
Албадлага бусаар Бурхантай байх цагийн хуваарь гаргах нь маш чухал. Бичээс биднийг тасралтгүй залбир хэмээн урамшуулдаг. (1 Тесалоник 5:17). Та хаана ч байсан, юу ч хийсэн, залбир!
Ганцаараа мөн бусадтай хамт залбир
Бурханы дуу хоолойг сонсоход хэцүү үед бидэнтэй хамт залбирч буй найз нар маань бидэнд тусалдаг. Библиэс, Бурханы хүмүүс нэг нэгнийхээ төлөө залбирахад, (Матай 18:20) чуулганаараа нэгдэн (Үйлс 2:42) залбирч буй хүмүүстэй нэг бүрчлэн уулзаж байгааг харж болно (Матай 6:6).
Чимээгүй мөн Чанга залбирал
Ганцаараа залбирах үедээ чангаар залбирч болно. Энэ нь бодит харилцан яриа мэт санагдах бөгөөд та бодож, ярьж, сонсож байхдаа үгтэйгээ илүү холбогдоно.
Оюун бодлоороо мөн Биеэрээ залбир
Библиэс, хүмүүс залбирахдаа газар түрүүлгээ харан хэвтэж, өвдөглөж, сууж, босож, мөн гараа өргөн залбирч байгаа талаарх олон жишээг харж болно. Биеийн байрлалаа өөрчлөн залбирах нь Бурханы оршихуйд ороход тус болдог.
Өөрийн үгээр мөн Бусдын үгээр залбир
Залбирал бидний бодол санааг Эцэгт илэрхийлэх хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг; Гэхдээ чуулганы түүхийн туршид итгэгчид бусдын бичсэн залбирлаар залбирсаар ирсэн (заримдаа үүнийг сүмийн ёслол гэж нэрлэдэг). Дуулал эсвэл Эзэний залбирал нь Библи дэх үүний жишээ юм.
Амьсгал шиг залбир
“Амьсгалын залбирал” гэж олон хүмүүс нэрлэдэг. Энэ нь Бичээсийн үнэн дээр анхаарлаа төвлөрүүлэхэд туслах зорилготой: амьсгалаа аваад, амьсгалаа гаргаад Түүний амласан ёсоор хоосон орон зайг дүүргэж өгөөч хэмээн Ариун Сүнснээс тусламж гуй (Ром 8:26).
Залбирал:
- Би итгэж байна (амьсгал авах). Миний итгэлгүй байдалд туслаач (амьсгалаа гаргах).
- Та надтай яг одоо хамт байгаа учраас (амьсгал авах). Баярлалаа (амьсгалаа гаргах).
- Би мэдэхгүй байгаа хэдий ч (амьсгал авах). Та намайг харж байгаа учраас баярлалаа (амьсгалаа гаргах).
- Та намайг бүтээсэн (амьсгал авах). Би Таныг магтан хүндэтгэх болно (амьсгалаа гаргах).
- Энэ нь хэцүү ч гэсэн (амьсгал авах). Би Таныг хүсэн хүлээх болно. Эзэн минь (амьсгалаа гаргах).
Энэ төлөвлөгөөний тухай
Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно.
More