Ноцоогдсон: Зоригтой залбирлын энгийн чиглүүлэгЗагвар
Бурханд чухал
Бид ямар ч зүйлийн төлөө залбирч болно. Кристин Кейн хэлэхдээ, “Хэрэв энэ нь танд чухал бол Бурханд ч бас чухал.” Бид ямар нэг зүйлд санаа тавих, эсвэл санаа зовсноор энэ нь залбирал болдог.
Паул биднийг Филиппой 4:6-7 эшлэлээр зоригжуулсан,
"Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.” (АБ 2013).
Бид юуны талаар залбирах вэ? Паулын хариулт маш тодорхой байна: бүх зүйл! Бурханд хэтэрхий жижиг зүйл гэж байхгүй. “Юунд ч санаа бүү зов” гэсэн эдгээр үгс нь бидний туулж буй аливаа бэрхшээлийг үл тоомсорлож байгаа мэт санагдаж магадгүй ч Паул эдгээр үгсийг шоронд байхдаа бичсэн гэдгийг санах хэрэгтэй.
Тэр “бүү санаа зов, жаргалтай бай” хэмээн шившлэг мэт хэл гээгүй. Бид нөхцөл байдлыг үл тоомсорлож, эсвэл багасгах нь хариуцлагагүй үйлдэл болно. Гэхдээ сэтгэлийн түгшүүр, стресс дунд Бурханы амар тайван, хүчийг мэдрэх зам бидэнд бий учраас Паул “хүсэлтээ Бурханд мэдүүл” хэмээн урамшуулсан. Тиймээ, Бурхан дэлхий ертөнцийн томоохон асуудлуудад санаа тавьж оролцдог ч гэсэн бидний Тэнгэрлэг Эцэг өөрийнхөө хүүхдүүдийн амьдралын нарийн ширийн зүйлс болох бидний ажил, харилцаа, мэдрэмж, айдас, мөн өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарал хандуулж, санаа тавьж оролцдог.
Бурхан таныг хардаг, мэддэг, мөн танд үнэхээр санаа тавьдаг.
Хэрэв ямар нэг зүйл танд чухал бол, Бурханд ч гэсэн чухал. Тиймээс, үүнийхээ төлөө залбир!
Залбирал:
Аав аа, Та тэнгэрийн шувууд, сараана цэцгийг хувцаслан санаа тавьдаг шиг миний амьдралын нарийн ширийн зүйлс, миний зүрх сэтгэлд байгаа зүйлсийн талаар анхаарч санаа тавьж байдагт баярлалаа. Өнөөдөр, би Таны өмнө миний санааг зовоож буй зүйлсээ нэрлэж байна: эдгээр зүйлсийг шийдэх мэргэн ухаан, хүч чадал мөн оршихуйгаа өгөөч. Та миний чухал гэсэн зүйлд санаа тавьдаг шиг Таны зүйлсэд би анхаарал, хандлагаа тавьдаг байхад туслаач хэмээн гуйж байна. Таны Хаанчлал тэнгэрт шигээ газарт бас биелтүгэй. Амен.
Энэхүү уншлагын төлөвлөгөө нь Зохиогчийн эрхтэй © 2023 Equip & Empower Ministries-ийн нэг хэсэг болох Propel Women. Өөрөөр заагаагүй бол бүх Библийн эшлэлийг Христийн Стандарт Библи®-ээс авсан болно, Зохиогчийн эрх © 2017 Holman Bible Publishers. Зөвшөөрөлтэй ашигласан. Christian Standard Bible® болон CSB® нь Holman Bible Publishers-ын холбооны бүртгэлтэй худалдааны тэмдгүүд юм.
Энэ төлөвлөгөөний тухай
Залбирал бол Тэнгэрлэг Аавтайгаа харилцах гайхалтай боломж бүхий бэлэг юм. Энэхүү 6 өдрийн төлөвлөгөөгөөр Есүсийн бидэнд тууштай, зоригтой залбирах талаар юу гэж заасныг сурах болно.
More