1Самуел 3:8-10

1Самуел 3:8-10 АБ2013

ЭЗЭН гурав дахь удаа Самуелыг дахин дуудахад Самуел босож, Ели уруу очин —Та намайг дуудсан учир би энд байна гэв. Тэгэхэд Ели балчир хөвгүүнийг ЭЗЭН дуудаж байжээ гэдгийг ажиж мэдэв. Тиймээс Ели Самуелд —Яв, хэвтэж амар. Хэрэв Тэр чамайг дуудвал чи “ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” гэж хариул гэв. Ингээд Самуел явж, байрандаа хэвтэв. Тэгэхэд нь ЭЗЭН ирж, дэргэд нь зогсоод, урьдын адил —Самуел аа, Самуел аа! гэж дуудав. Самуел —Айлдаж хайрла. Боол тань сонсож байна гэв.