Хааны сүр жавхланЗагвар

Splendor Of The King

5-с 5 дахь өдөр

Түүний сүр жавхлангын төлөө

Бид халуун орны баян бүрд, мөнх цаст уулс, харваж буй одод дахь бүтээлийг харахдаа эдгээрээс Бурханы сүр жавхланг бид олж хардаг. Гэвч түүний бүтээлийн бүх ер бусын хэсгүүдээс Бурханы сүр жавхлан бидэнд хамгийн гайхалтайгаар дүрслэгдсэн байдаг! Тэрбээр хагарсан ваарыг авч улмаар Түүний төгс гоо үзэсгэлэнг тусган харуулсан хамгийн шилдэг бүтээлүүд болгон хувиргадаг. Тэр биднийг бүтээлийнхээ титэм болгохоор сонгосон.

Есүс цөлд соригдов. Хэрэв Тэр зөвхөн өөрт нь сөгдөн мөргөж, магтан хүндлэх юм бол диавол дэлхий дээрх бүх эрх мэдэл, сүр жавхланг Түүнд амласан. Гэвч Есүс Өөрийн агуу дуудлагаа умартаагүй. Тэр эрх мэдэл, сүр жавхлан нь зөвхөн Эцэгээс ирдэг гэдгийг мэдэж байлаа. Тэр бас төөрсөн, сэтгэлээр унасан, сүнсээр ядуу хүмүүсийн төлөө ирсэн Өөрийнхөө зорилгыг—мэдэж байсан.

Эцэгийн агуу төлөвлөгөө нь ялангуяа Самбо шиг нийгэмд эзлэх байр суурийн ирмэг дээр байгаа хүмүүсээр, бүх хүмүүсээр—дамжуулан Өөрийн сүр жавхланг харуулах явдал байдаг. Зовж шаналсан амьдралаар амьдарч буй хүмүүст сэргэлтийг Бурханы хайр, нигүүлсэл л авч ирдэг. Тэрээр хүмүүсийн амьдралыг өөрчлөхийг хүсдэг. Бид энэ сүйрсэн ертөнцөд— сэргэлтийг авчрахад нь туслахын тулд, Түүний эвлэрүүллийн үйл явцын нэг хэсэг байхын тулд, гэхдээ өөрсдийгөө бус зөвхөн Түүнийг алдаршуулахын тулд тухайн нийгэмд эзлэх байр суурийн ирмэг дээр байгаа хүмүүсийн дунд өөрчлөлтийг авч ирэхийн тулд бүтээгдсэн.

Залбирал:

Христийн эвлэрүүлэл нь бидэн дотор байж, Хааны сүр жавхлангын төлөө бид үүнийг эргэн тойрныхоо хүмүүст түгээх болтугай. Амен.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Splendor Of The King

Есүс Өөрийн үйлчлэлээ эхлэх болсноо зарлах үед Тэрээр Исаиа 61-р бүлэг дээрх үгсийг ашигладаг байжээ. Түүний үйлчлэлийн зорилго нь зовогсдод сайнмэдээ хүргэж; шаналсан зүрхтэйг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөх хэмээн Тэрээр тунхагласан байдаг. Гэвч сайнмэдээ гэж яг ямар зүйлийг хэлдэг вэ?

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү