Хааны сүр жавхланЗагвар
Цэцэглэн хөгжихийн төлөө бүтээгдсэн
Харилцаанууд дандаа амар байдаггүй хэдий ч бидний нэгэн адил Бурхан бол харьцааг чухалчилдаг Нэгэн. Харилцаанд сэргэлт, бууралт гэж байдаг. Нэг минутын өмнө бүх зүйл хэвийн байсан бол, гомдохуйц үг хэлэхэд л, хурцадмал байдал ордог.
Самбо хэмээх, хүүхэд байхаасаа л цэрэг байсан нэгэнд эд хөрөнгө гэх зүйл цөөхөн байв. Түүний гэр бүл нурсан, тэрээр Есүстэй харилцах ямар ч харилцаа холбоогүй байсан бөгөөд хөршүүд нь түүнийг үзэн ядсан, тэр архинд донтсон байв. Мөнгө иймэрхүү асуудлуудыг шийдвэрлэх боломжгүй юм. Тэр зовж шаналж байсан бөгөөд, түүнд Бурхантай харилцах харилцаагаа сэргээх үнэхээр хэрэгтэй байжээ.
Бид Tearfund-дээр маш их ядуурлыг олж хардаг. Ядуурал гэдэг нь мөнгө дутмаг байхыг хэлнэ гэж хялбархан бодож болох хэдий ч энэ нь мэдээж үүний нэг хэсэг мөн. Гэвч мөнгө нь ихэнх тохиолдолд хамаагүй том асуудал болох бидний Бурхантай, өөрсөдтэйгээ бас бусадтай харилцах харилцаа муудсанаас илрэх шинж тэмдэг байдаг.
Бурхан дэлхийг бүтээхдээ хүн төрөлхтнийг Өөртэйгөө хамт цэцэглэн хөгжүүлэх бас бид зөвхөн Түүнтэй төдийгүй өөртэйгөө болон бусад хүмүүстэй харилцах харилцаатай байх төлөвлөгөөтэйгээр бүтээгдсэн.
Бид ганцаараа байхаар бүтээгдээгүй. Бид цэцэглэн хөгжихийн тулд бүтээгдсэн бөгөөд энэ нь зөв харилцаатай амьдрах гэсэн утгатай, учир нь зөв харилцаагаар л дамжуулан бид хайр, холбоо харилцааг мэдрэх боломжтой юм. Бид Бурханы зорилго, төлөвлөгөөний дагуу бүтээгдсэн.
Залбирал:
Надад зориулж том зүйлсийг хүсэж байдгийн тань төлөө Бурханд талархаж байна. Өнөөдөр Та надад зориулсан төлөвлөгөөнүүд, зорилгуудаа илчилж өгөөч хэмээн би залбиран гуйж байна. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Есүс Өөрийн үйлчлэлээ эхлэх болсноо зарлах үед Тэрээр Исаиа 61-р бүлэг дээрх үгсийг ашигладаг байжээ. Түүний үйлчлэлийн зорилго нь зовогсдод сайнмэдээ хүргэж; шаналсан зүрхтэйг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөх хэмээн Тэрээр тунхагласан байдаг. Гэвч сайнмэдээ гэж яг ямар зүйлийг хэлдэг вэ?
More