Хааны сүр жавхланЗагвар
Огт өөр төлөвлөгөө
Бурхан зовж шаналсан хүмүүс шинэ найдварыг олж аваасай гэж хүсдэг нь маш тодорхой. Хүмүүсийн төлөөх Түүний төлөвлөгөө бол зөвхөн амьд үлдэх биш юм. Тэд Исаиа 61.3-р эшлэлд тунхагласанчлан үнэн зөвийн царснууд болохын тулд бүтээгдсэн.
Царс мод бол хамгаалалт, хүч чадал, тэсвэр тэвчээрийг илэрхийлдэг бүх моднуудаас хамгийн сүр жавхлантай нь юм. Царсны үндэс нь маш бат бэх байдаг учраас энэ нь тогтвортой байдлыг илэрхийлдэг. Бурхан ядуу зүдүү, зовж шаналсан, гашуудан буй хүмүүсийг үнэн зөвийн царснууд байлгахыг хүсдэг. Тэр биднийг зүгээр л чөлөөлчихдөггүй, харин Тэр бидэнд цэцэглэн хөгжих боломжийг олгодог.
Христэд итгэгчид зөвхөн гэм нүглийн төлөө уучлагдсан боловч хэзээ ч зовлон шаналалаасаа ялалтыг олж аваагүй эсвэл нигүүлслийн дор амьдрах эрх чөлөөг мэдэрч үзээгүй бол ямар байх бол гэж та төсөөлж чадах уу? Энэ нь хангалттай байж чадахгүй л байх болов уу. Есүс зөвхөн бидний гэм нүглийн төлөө үхээгүй, биднийг Түүний дотор амьтай байлгахын тулд Тэр үхлээс дахин амилсан юм. Бид боолчлолоос чөлөөлөгдсөн, үүнээс чухал бус зүйл нь бидэнд хэзээ ч хангалттай байх боломжгүй. Тэрээр биднийг зовж шаналж байх үед ч хүчийг өгдөг.
Бидний Бурхан бол бүх юмсыг дахин сэргээдэг Бурхан юм. Үүнээс Түүний Хэн болохыг харж болно.
Энэхүү зовлонгоор дүүрэн ертөнцөд Христэд итгэх итгэл нь хүмүүсийг Есүсийн дүүрэн байдалд хүргэдэг.
Залбирал:
Есүс, Та бол миний найдвар. Өө, Эзэн минь, намайг онцгойлон дуудсан тэр газрууд дээр цэцэглэхэд надад туслаач. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Есүс Өөрийн үйлчлэлээ эхлэх болсноо зарлах үед Тэрээр Исаиа 61-р бүлэг дээрх үгсийг ашигладаг байжээ. Түүний үйлчлэлийн зорилго нь зовогсдод сайнмэдээ хүргэж; шаналсан зүрхтэйг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөх хэмээн Тэрээр тунхагласан байдаг. Гэвч сайнмэдээ гэж яг ямар зүйлийг хэлдэг вэ?
More