Хааны сүр жавхланЗагвар

Splendor Of The King

5-с 3 дахь өдөр

Эцэгээс ирэх сэргэлт

Бурхан сэргээн босголтын ажлыг яг одоо хийж байгаа бөгөөд Тэрээр үүнийг хийхдээ хамгийн шилдэг нь мөн.

Самбо бол үүний амьд баталгаа юм! (2-р өдрийг үзнэ үү) Тэрээр амьдралынхаа хамгийн ёроолын цэгт байх үед, эхнэр нь түүнээс айсан, хөршүүд нь түүнд дургүй байсан бөгөөд түүний хөвгүүд хүний наймаагаар наймаалагдсан байв. Гэсэн хэдий ч би түүнтэй уулзах үед тэрээр огт өөр түүх болж хувирсан байв. Тэрээр Бурханы шинэчлэлтийг амьдралдаа үзсэн учраас тэрээр баяр хөөр, хайраар дүүрэн нэгэн болсон байлаа.

Самбо Есүст итгэх үед тэрээр архинд донтохоос эдгээгджээ. Эхнэртэйгээ харилцах харилцаа нь сэргэж, өөрийн гэсэн бизнесийг эхлүүлэв. Нэмэлт орлого нь хүүхдүүдээ гэртээ авч ирэх боломжтой болно гэсэн үг. Тэр ч байтугай тэрээр 20 буюу түүнээс дээш тооны орон нутгийн гэр бүлүүдийн хамтрагддаг сүмийг байгуулав.

Бид Бурханы ялалтын хүчийг амьдралдаа мэдэрч үзэх үед, бүх зүйлс өөрчлөгддөг.

Амьдралд нь шинэчлэлт хэрэгтэй хэн нэгнийг бид бүгд л мэднэ. Магадгүй энэ нь таны хувьд үнэн байж болох уу?

Залбирал:

Та намайг зовлон шаналалаас минь гаргах хүсэлтэй байдагт би үнэхээр талархаж байна. Би өнөөдөр бүрэн дүүрэн байдал, баяр хөөр болон хайрыг; Таны шинэчлэлтийг Таниас гуйж байна. Амен.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Splendor Of The King

Есүс Өөрийн үйлчлэлээ эхлэх болсноо зарлах үед Тэрээр Исаиа 61-р бүлэг дээрх үгсийг ашигладаг байжээ. Түүний үйлчлэлийн зорилго нь зовогсдод сайнмэдээ хүргэж; шаналсан зүрхтэйг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөх хэмээн Тэрээр тунхагласан байдаг. Гэвч сайнмэдээ гэж яг ямар зүйлийг хэлдэг вэ?

More

Энэ төлөвлөгөөг боломжтой болгосон Tearfund-д талархалаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tearfund.org/yv -с үзнэ үү