Сүнслэг сахилгажуулалтын талаар судлахЗагвар

Learning Spiritual Discipline

4-с 4 дахь өдөр

МАГТАХ СҮНСНИЙ САХИЛГАЖУУЛАЛТ

БУРХАНД ХАНДАН ЗАЛБИРАХ
Бурханы Хэн болох болон таны төлөө Түүний хийсэн бүгдийн төлөө Бурханд таларх. Амьдралынхаа бүхий л хэсгээр Түүнийг магтаж сурахад танд туслахыг Түүнээс гуйн залбир.

ШУМБАХ
Өдрийн туршид хамгийн ихээр хэрэглэсэн, гар утас, үзэг, цүнх эсвэл хувцас гэх мэт эд зүйлсийг бүгдээрээ цуглуулцгаа. Эдгээрийг ширээн дээр тавиад, нэг нэгээр нь бусдад харуул. Гэр бүл болохынхоо хувьд, тухайн эд зүйл бүрийг Бурханыг алдаршуулахад (магтахад) хэрхэн ашиглах боломжтой болох санааг хамтдаа олцгоо. Хүн бүр ээлжлэн саналаа дэвшүүл.

ГҮН ШУМБАХ
Магтаал гэхээр ихэнх хүмүүс цуглааны үед л дуу дуулахыг хэлдэг гэж ойлгодог, боловч энэ нь үүнээс хамаагүй илүүг агуулдаг. Магтаал гэж Бурханд алдрыг авч ирэх эсвэл өгөхийг хэлдэг. Бурханыг магтах олон арга замууд байдаг. Муу зүйлийг эсвэл гэмт бодлуудыг бодохгүй байх байдлаар бодол санаагаараа ч та Бурханыг магтах боломжтой (Филиппой 4:8). Бусдад та өгөөмрөөр өгөх, бусдад урмын үгсийг хэлэх, бусдад үйлчлэх үед ч бас та Бурханыг магтаж байдаг. Мэдээж, залбирал болон дуугаар Түүнийг магтах нь магтаалын гайхалтай арга зам мөн. Амьдралынхаа бүх л хэсгээр та Түүнийг магтаасай гэж Бурхан хүсч байдаг.

БИЕ БИЕТЭЙГЭЭ ЯРИЛЦАХ
- Таны хамгийн дуртай магтан дууны нэг юү вэ?
- Өөр ямар арга замуудаар та Бурханыг магтах боломжтой вэ?
- Энэ долоо хоног таны хийхийг хичээх магтаалын хэлбэр юү байх вэ?

Бичээс

Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Learning Spiritual Discipline

Энэ төлөвлөгөөгөөр та болон таны хүүхдүүд дараах дөрвөн сүнслэг сахилгажуулалтын талаар судлах болно: мацаг барилт, бясалгал, Бичээсийг судлах, магтах. Эдгээр сахилгажуулалтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар шударга харилцан яриаг өрнүүлж болох бөгөөд, ийнхүү харилцан ярилцах, үйл ажиллагаануудыг хамтдаа хийхэд урамшуулах арга замаар та эдгээрийг хийх ёстой зүйлээс илүүтэйгээр давуу эрх гэж үзэж эхлэх болно. Өдөр бүрт шуурхай залбирал, Бичээсийг товч унших болон тайлбар, гар бие оролцох үйл ажиллагаа, харилцан ярилцах асуултууд багтдаг.

More

We would like to thank Focus on the Family for providing this plan. For more information, please visit: www.FocusontheFamily.com