Сүнслэг сахилгажуулалтын талаар судлахЗагвар
БИЧЭЭСИЙГ СУДЛАХ СҮНСЛЭГ САХИЛГАЖУУЛАЛТ
БУРХАНД ХАНДАН ЗАЛБИРАХ
Таны амьдралд юу хэрэгтэй болохыг ойлгоход тань тусладаг Түүний Үгийн төлөө Бурханд таларх мөн үүнийг судлах, дагах хүслийг өгөхийг Бурханаас гуйн залбир.
ШУМБАХ
Үзэг цаас авч гадаа гарах эсвэл хот дотроо явж үз. Үзэж харж, сонсож бас үнэрлэж буй зүйлсээ жагсаан бич. Бага насны хүүхдүүд ах эгч нартайгаа эсвэл эцэг эхтэйгээ хамтарч болно. Бүх хүмүүс дууссаны дараа, эргэн тойрноо анхааралтайгаар ажиглан харах үед олж харсан зүйлс нэг бүрийнхээ талаар ярилц. Өмнө нь огт анзаарч хараагүй зүйлс юү байсан талаар ярилц.
ГҮН ШУМБАХ
Танил газраасаа олон шинэ зүйлсийг олдогын нэгэн адилаар, өмнө нь та аль хэдийнээ уншсан хэдий ч—Библиэс үргэлж шинэ зүйлийг олох боломжтой. Та Библийг уншиж байхдаа, Бурхан гэж Хэн болох, Түүний зан чанар юу болох, хэрхэн Түүн шиг болох талаарх шинэ зүйлсийг эрж хайх байдлаар унших хэрэгтэй. Энэхүү эрэл хайгуулыг хийх нэг арга зам бол Библи дээр гардаг хүмүүсийн амьдралыг судлах байдаг. Эсвэл тодорхой нэг сэдвийг, залбирал эсвэл өргөл гэх мэтчилэн судалж болно. Мөн та Библийг эхнээс нь дуустал бас түүхийн явцад Бурхантай хамт аялах байдлаар судлах боломжтой. Библийг ямар ч арга барилаар судлахаар та шийдсэн бай хамаагүй, таны өмнө нь хэзээ ч анзааран харж байгаагүй зүйлсийг олж харахад туслах арга замаар Ариун Сүнс зүрх сэтгэлд тань Бурханы Үгийг амилуулдаг.
ХАРИЛЦАН ЯРИЛЦАХ
- Библийн түүхүүдээс ямар түүх танд бусдаас онцгой санагддаг вэ? Яагаад?
- Библийг судалсны үр ашиг нь юу байдаг вэ?
- Бурханы Үгээс таны судлахыг хүсч буй сэдэв юү вэ? (Сэдвийн санааг авахын тулд Библийнхээ хамгийн ард буй цагаан толгойн дарааллаар эрэмбэлсэн жагсаалтаас үзнэ үү.)

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Энэ төлөвлөгөөгөөр та болон таны хүүхдүүд дараах дөрвөн сүнслэг сахилгажуулалтын талаар судлах болно: мацаг барилт, бясалгал, Бичээсийг судлах, магтах. Эдгээр сахилгажуулалтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар шударга харилцан яриаг өрнүүлж болох бөгөөд, ийнхүү харилцан ярилцах, үйл ажиллагаануудыг хамтдаа хийхэд урамшуулах арга замаар та эдгээрийг хийх ёстой зүйлээс илүүтэйгээр давуу эрх гэж үзэж эхлэх болно. Өдөр бүрт шуурхай залбирал, Бичээсийг товч унших болон тайлбар, гар бие оролцох үйл ажиллагаа, харилцан ярилцах асуултууд багтдаг.
More
We would like to thank Focus on the Family for providing this plan. For more information, please visit: www.FocusontheFamily.com