Сүнслэг сахилгажуулалтын талаар судлахЗагвар

Learning Spiritual Discipline

4-с 2 дахь өдөр

ТУНГААН БОДОХ СҮНСЛЭГ САХИЛГАЖУУЛАЛТ

БУРХАНД ХАНДАН ЗАЛБИРАХ
Түүний Үгийн хүчний төлөө Бурханд таларх. Есүстэй улам илүүгээр адилхан болохын тулд өдрийн туршид Түүний Үгэнд анхаарлаа төвлөрүүлсэн хэвээр байхад танд туслахыг Түүнээс гуйн залбир.

ШУМБАХ
Идэх юмыг тавган дээр тавь. Хүмүүс үүнээс идэж болно гэдгийг тэдэнд хэл, харин ганцхан дараах нөхцөлтэйгээр тэд идэж болно: Хазалт бүхнийг хамгийн доод тал нь 20 удаа зажлах ёстой. Хазалт болгоных нь дараа хүн бүрт тэдний мэдэрсэн өөр өөр амт болон мэдрэмжийг нэг бүрчлэн тодорхойлох боломжийг олго.

ГҮН ШУМБАХ
Заримдаа хүмүүс "Би үүнийг арай удаан зажлах хэрэгтэй байна," гэж хэлдэг нь "Би энэ талаар арай нухацтай тунгаан бодох хэрэгтэй байна." гэсэн утгыг агуулдаг. Бид Бичээсийн талаар тунгаан бодох үед, энэ талаар тунгаан бодох "зажлахад" зориулан цаг гаргаж байна гэсэн үг. Бид хоолыг зажлахгүйгээр идэх юм бол тухайн хоолыг ямар амттай болохыг нь мэдэрч чадахгүй өнгөрдөг. Зажлах тусам бид тухайн амтыг улам илүүгээр таалан улмаар тэр хоолоор дамжуулан улам илүү эрч хүчийг олж авдаг. Бурханы Үг ч бас үүний нэгэн адил юм. Энэ нь ямар утгатай болох талаар болон эдгээрийг хэрхэн амьдралдаа хэрэгжүүлэх талаар тунгаан бодоход цаг гаргах үед энэ нь зүгээр уншаад, энэ талаар огт бодолгүйгээр өнгөрөхөөс бидэнд хамаагүй илүү ашиг тустай байдаг. Ром 12:2-р эшлэлд бид оюун санааныхаа шинэтгэлээр эсвэл аливаа зүйлийн талаар хэрхэн бодохоо өөрчлөх байдлаар амьдралаа өөрчилж байдаг гэж хэлсэн байдаг. Түүний Үгийг тунгаан бодох байдлаар бид Бурхан шиг сэтгэн бодож сурах боломжтой.

ХАРИЛЦАН ЯРИЛЦАХ
- Та юуг бодоход хамгийн ихээр цаг заваа зарцуулдаг вэ?
- Бурханы Үгийн талаар тунгаан бодоход улам илүү цагийг гаргах үед таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол?
- Таны тунгаан бодож эхлэхийг хүсч буй Бичээсийн нэг эшлэл юү вэ?

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Learning Spiritual Discipline

Энэ төлөвлөгөөгөөр та болон таны хүүхдүүд дараах дөрвөн сүнслэг сахилгажуулалтын талаар судлах болно: мацаг барилт, бясалгал, Бичээсийг судлах, магтах. Эдгээр сахилгажуулалтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар шударга харилцан яриаг өрнүүлж болох бөгөөд, ийнхүү харилцан ярилцах, үйл ажиллагаануудыг хамтдаа хийхэд урамшуулах арга замаар та эдгээрийг хийх ёстой зүйлээс илүүтэйгээр давуу эрх гэж үзэж эхлэх болно. Өдөр бүрт шуурхай залбирал, Бичээсийг товч унших болон тайлбар, гар бие оролцох үйл ажиллагаа, харилцан ярилцах асуултууд багтдаг.

More

We would like to thank Focus on the Family for providing this plan. For more information, please visit: www.FocusontheFamily.com