Христ мэндэлсэн баяраар: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах ньЗагвар

Living Changed: At Christmas

5-с 2 дахь өдөр

Найдвар

Есүс дотор бидэнд буй найдварыг санах арга болох үүднээс нь христитгэлтнүүд болохынхоо хувьд бид Христ мэндэлсэн баярыг тэмдэглэдэг. Тэгвэл жилийн энэ л үед итгэлгүй мэт мэдрэгдэх нь тийм амархан байдаг юм бол? Магадгүй бид найдвар гэж юу болох ба энэ хаанаас ирдэг болохыг бүрэн ойлгоогүй учраас байж болох юм.

Иеремиа 29:11 бол найдварын талаарх Библи дээрх хамгийн алдартай эшлэлүүдийн нэг мөн. Энд, "Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм" гэж хэлдэг.

Эдгээр нь бидэнд өгөгдсөн зүгээр л гоё үгс эсвэл аяган дээрээ хэвлэх үгс биш. Тэдгээр нь найдваргүй мэт мэдрэх үедээ зууран байхын тулд бидэнд Бурханаас өгөгдсөн амлалтууд юм. Вавилоны боолчлолд байх үед нь эдгээр үгс израилчуудад өгөгдсөн хэдий ч Бурхан бол тэр үед байсан шиг хэвээрээ байгаа Нэгэн. Түүний зан чанар өөрчлөгддөггүй учраас өнөөдөр ч гэсэн Түүний амлалтууд үнэн гэдэгт нь бид итгэж болно.

Үнэндээ бид үүнийг эрж хайх юм бол Хуучин гэрээ даяар Бурхан бидэнд амлалтаа өгсөн болохыг нь олох болно. Ахин дахин, Өөрийнхөө хүмүүсийн түүхээр дамжуулан Өөрийнхөө Хэн болохыг мөн Тэр ямар итгэмжит Нэгэн болохоо бидэнд нотолдог.

Абрахамаар дамжуулан бүх үндэстнийг ерөөх болно гэж Эхлэл номд Бурхан хэлсэн нь эхэн үед өгсөн амлалтуудынх нь нэг байсан. Мессиа бол Абрахамын үр удам байх бөгөөд зөвхөн Иудей бус харин Өөрт нь итгэх хүн бүрийг–гэмээс нь Тэр аврах болно гэж Бурхан хэлж байгаа аж. Тэгээд Шинэ гэрээнд, Бурхан Үгээ биелүүлдэг Нэгэн болох нотлох баримтыг бидийг хардаг. Есүсийн ургийн бичиг Абрахамаас эхлэлтэй болохыг Матай ном харуулдаг мөн Есүст итгэх хүн бүр мөнх амийг олж авдаг гэж Иохан ном бидэнд хэлдэг. Бидний Бурхан бол амласандаа хүрдэг Нэгэн. Тэр бол бидний амьд найдвар.

Найдвар материаллаг зүйлээс эсвэл энэ дэлхийн хоосон амлалтуудаас ирдэг юм биш. Жинхэнэ найдвар Есүстэй бид мөнхийн мөнхөд амьдрах болно гэдгийг мэдэхээс ирдэг. Тэнгэрулс дахь мөнх амьдралтай харьцуулахад одоогийн нөхцөл байдал маань өчүүхэн зүйл төдий мөн нүд ирмэх зуур өнгөрөх зүйл мөн. Энэ нь бид зовлонг мэдрэхгүй гэсэн үг биш хэдий ч одоогийн зовлонгоосоо давуулан ирэх хамаагүй дээр ирээдүйг харахыг сонгох боломжтой гэсэн утгатай.

Энэ баярын үеэр юутай ч нүүр тулж байсан Бурханы амлалтуудаас найдварыг эрж хай. Тэр таныг хэзээ ч орхихгүй мөн мартахгүй. Тэр таныг үргэлж уучилж бас чиглүүлэх болно. Тэр таны хүч чадал, таны хад, хамгаалалт мөн. Хэзээ ч хангалттай хийж чадахгүй, хангалттай зүйлийг эзэмшиж чадахгүй эсвэл хангалттай нэгэн байж чадахгүй мэт мэдрэх үедээ эдгээр бэрхшээл нь түр зуурынх бөгөөд Бурхан танд зориулан хамаагүй илүүг бэлтгэсэн гэдгийг сана. Тэр таныг асар ихээр хайрладаг, тантай хамт цагийг өнгөрүүлэхийг маш ихээр хүсдэг. Тэр танд ирээдүйг амласан бөгөөд энэ нь таны төсөөллөөс хамаагүй агуу гэдгийг санаарай.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: At Christmas

Баярын хөл хөдөлгөөн ихтэй үед, яагаад энэхүү баярыг тэмдэглэх болсон талаарх утга учраас хараагаа салгахад амархан байдаг. Энэ 5 өдрийн Адвент төлөвлөгөөгөөр Есүсийн төрөлтөөр дамжуулан биелэгдсэн амлалтуудад мөн ирээдүйд бидэнд өгөгдсөн найдварт бид шумбах болно. Бурхан гэж Хэн болоход бид улам илүү суралцахын хажуугаар найдвар, итгэл, баяр хѳѳр ба амар тайвны хамт баярын үед хэрхэн амьдрах талаар мэдэж авах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.changedokc.com