Матай 1:1-17

Матай 1:1-17 АБ2013

Абрахамын удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. Абрахам Исаакийг төрүүлж, Исаак Иаковыг төрүүлж, Иаков Иуда болон ах дүүсийг нь төрүүлсэн болой. Иуда нь Перез, Зера нарыг Тамараас төрүүлжээ. Перез Хезроныг төрүүлж, Хезрон Рамыг төрүүлж, Рам Амминадабыг төрүүлж, Амминадаб Нахшоныг төрүүлж, Нахшон Салмоныг төрүүлэв. Салмонд Рахабаар Боаз, Боазд Рутаар Обед төржээ. Обед Иессийг төрүүлж, Иесси Давид хааныг төрүүлсэн билээ. Уриагийн эмээс Давидад Соломон төрсөн бөгөөд Соломон Рехобоамыг төрүүлж, Рехобоам Абиаг төрүүлж, Абиа Асаг төрүүлэв. Аса Иехошафатыг төрүүлж, Иехошафат Иорамыг төрүүлж, Иорам Уззиаг төрүүлж, Уззиа Иотамыг төрүүлж, Иотам Ахазыг төрүүлж, Ахаз Хезекиаг төрүүлж, Хезекиа Манассег төрүүлж, Манассе Амоныг төрүүлж, Амон Иосиаг төрүүлэв. Вавилонд цөлөгдөх үед Иосиад Иекониа болон ах дүүс нь төржээ. Вавилонд цөлөгдсөний дараа Иекониад Шеалтиел, Шеалтиелд Зеруббабел төрөв. Зеруббабел Абихудыг төрүүлж, Абихуд Елиакимыг төрүүлж, Елиаким Азорыг төрүүлж, Азор Задокийг төрүүлж, Задок Ахимыг төрүүлж, Ахим Елиудыг төрүүлж, Елиуд Елеазарыг төрүүлж, Елеазар Маттаныг төрүүлж, Маттан Иаковыг төрүүлэв. Иаков нь Христ хэмээгддэг Есүсийг төрүүлсэн Мариагийн нөхөр Иосефыг төрүүлсэн болой. Ийнхүү Абрахамаас Давид хүртэл арван дөрвөн үе, Давидаас Вавилонд цөлөгдөх хүртэл арван дөрвөн үе, Вавилонд цөлөгдсөнөөс Христ хүртэл арван дөрвөн үе байв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна