Христ мэндэлсэн баяраар: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах ньЗагвар
Баяр хѳѳр
Христ мэндэлсэн баярын дуунууд энэ бол баяр хөөртэй байх үе мөн гэдэгт биднийг ятгадаг. Гэвч баяртай байх шалтгаан бид бүгдэд бүгдээрэнд нь байдаггүй мөн дандаа аз жаргалтай байдаг хүн гэж нэг ч байдаггүй. Талархах зүйл гэвэл, амьдралд маань болж буй зүйлд үндэслэн аз жаргалтай байдал ирдэг бас явдаг хэдий ч бид дандаа баяр хөөртэй байх боломжтой.
Соёлд маань аз жаргалтай байдал ба баяр хѳѳр ихэндээ бие биеэ орлох зүйл мэтээр ашиглагддаг ч эдгээр нь ялгаатай зүйлс аж. Сайхан цаг агаартай үед, хүүхдүүд маань дуулгавартай байх үед шинэ машин худалдан авах үедээ бидэнд сайхан мэдрэмж төрж болно. Гадаргуу дахь түвшний сэтгэл хөдлөл бол аз жаргал аж. Баяр хѳѳр бол үүнээс хамаагүй гүн гүнзгий зүйл мөн. Энэ бол нөхцөл байдлаас хамаардаггүй. Энэ нь дэлхийн материаллаг зүйлээс огт хамааралгүй. Энэ нь зөвхөн Христэд үндэслэдэг. Баяр хѳѳр бидний авралаас болон мөнх амьдралыг минь бататгасан золиосоос олддог.
Есүс нас барахаас өмнөхөн эцсийн мөчид Түүнтэй хамт цовдлогдож байсан өөр нэгэн гэмт хэрэгтэн Тэр үнэхээр Мессиа байсан юм бол яагаад Есүс Өөрийгөө авраагүй гэж асуужээ. Энэ шударга асуулт л даа. Ромын цовдлолыг харсан хүн ялангуяа тэсэхийн аргагүй адилхан өвдөлтийг мэдрэх гэж буй хэн ч энэ асуултыг асуух л байсан. Шаардлагагүй бол яагаад энэ зовлонг амсах ёстой гэж?
Еврейчүүдэд бичсэн захидалдаа элч Паул, Есүс "өмнө нь тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн" гэж хэлдэг. Зовлонтой үхлээр бидний гэмийн төлөө нас барах нь Есүсийн таалан соёрхсон зүйл огтхон ч байгаагүй. Тэр тэсвэрлэхийн аргагүй сэтгэцийн, сэтгэл хөдлөлийн ба бие махбодын стрессийг амссан. Тэр загалмай руу аз жаргалтайгаар бус харин баяр хѳѳртэйгөөр очсон. Эцэгтэйгээ мөнхийн мөнхөд амьдрах амьдрал болон бидэнтэй нөхөрлөх нөхөрлөл Өөрийг нь хүлээж байгааг мэдэж байжээ. Энэ дэлхийн урвалт, харуусал, зовлон ба үхлийг Өөрийнх нь үхэл ба амиллаар даван дийлэх болно гэдгийг мэдэхээс ирсэн баяр хѳѳртэй байв.
Бидэнд яг үүнтэй адил шалтгааны улмаас баяр хѳѳр байдаг. Хамгийн хэцүү үед ч хүртэл бидэнд мөнхийн найдвар ба ирээдүй байгаа гэдгийг мэддэг учраас баяр хѳѳр бидэнд байдаг. Есүсийн бидэнд харуулсанчлан баяр хѳѳртэй байна гэдэг нь зовлонг бид хэзээ ч амсахгүй гэсэн үг биш. Ихэнхдээ энэ амьдралд баяр хѳѳр ба зовлон хамтдаа оршдог. Гэсэн ч, Христийн дагалдагчид болохынхоо хувьд зовлонгоо даван бидэнд амлагдсан зүйлсийг бид харж мөн Бурхан бидэнд хамаагүй илүүг бэлтгэсэн гэдгийг мэдэж чаддаг. Нэг л өдөр бид харуусал, уйлаан эсвэл зовлон үгүй газарт Түүнтэй ахин уулзах болно.
Магадгүй энэ баярын үеэр хадмууд чинь байнга л шүүмжилж байгаа, санхүүгийн хувьд та хүндрэл дунд буй эсвэл айдас төрүүлэм оноштой та тэмцэлдэн байгаа байж болох юм. Магадгүй та аз жаргалтай байх нь хэцүү болохыг олж мэдэж байгаа байж болох юм. Энэ Христ мэндэлсэн баярын үеэр юутай ч та нүүр тулж байсан Бурхан таныг ойлгодог гэдгийг мэдэгтүн. Тэр таныг хардаг, таныг хайрладаг мөн зовлон дунд таныг хэзээ ч ганцааранг чинь орхихгүй. Гунигтай үеийнхээ ид дунд танд баяр хѳѳр байсаар байдаг учир нь мөнх амьдрал тан амлагдсан бөгөөд Түүний амлалтууд нь үнэн.
Энэ төлөвлөгөөний тухай
Баярын хөл хөдөлгөөн ихтэй үед, яагаад энэхүү баярыг тэмдэглэх болсон талаарх утга учраас хараагаа салгахад амархан байдаг. Энэ 5 өдрийн Адвент төлөвлөгөөгөөр Есүсийн төрөлтөөр дамжуулан биелэгдсэн амлалтуудад мөн ирээдүйд бидэнд өгөгдсөн найдварт бид шумбах болно. Бурхан гэж Хэн болоход бид улам илүү суралцахын хажуугаар найдвар, итгэл, баяр хѳѳр ба амар тайвны хамт баярын үед хэрхэн амьдрах талаар мэдэж авах болно.
More