Христ мэндэлсэн баяраар: Өөрчлөгдсөн амьдралаар амьдрах ньЗагвар

Living Changed: At Christmas

5-с 5 дахь өдөр

Амар тайван

Христийн мэндэлсэн баярын талаар бодох үед та юуг мэдэрдэг вэ? Магадгүй та хүсэн хүлээлт, найдвар, баяр хөөрөөр дүүрдэг байх. Эсвэл магадгүй асар олон хүмүүсийн нэгэн адилаар та эцэж цуцсан, аргаа барсан мөн стресстсэн байдаг байх. Жилийн энэ үед санаа зовох мэдрэмжтэй байх нь хэвийн буй зүйл огтхон ч биш хэдий ч Бурхан бидний амар тайван байгаасай гэж хүсдэг.

Түүний үхэл, дахин амилалтаас өмнө амар тайвныг бидэнд өгөхөөр Есүс амласан. Өдөр бүр үүнийг хэрхэн олж авахыг бидний ихэнх маань мэддэггүйд асуудал оршдог. Бурханд санаа зовнилоо өргөх ёстойгоо бид мэддэг, гэвч энэ нь хэлэхээсээ хийх нь хамаагүй хэцүү байх нь элбэг байдаг–ялангуяа хамгийн том санаа зовнилын маань хувьд үнэхээр амаргүй байдаг. Ямар нэгэн шалтгааны улмаас ачаа хүнд байх тусмаа бид үүнийг өөрөө үүрэхийг улам илүүтэйгээ хичээдэг. Талархалтай нь, филиппой хотынхонд бичсэн Паулын захидалд, тэр хэрхэн ачаагаа Бурханд өргөх талаарх чиглүүлгийг бидэнд санал болгодог:

Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.

Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтайг, мөн аливаа сайн үйл байвал, магтууштай ямар нэгэн юм байгаа бол эдгээрийг тунгаацгаа. Та нар надаас суралцсан, хүлээн авсан, сонссон, харснаа хэрэгжүүл. Амар тайвны Бурхан та нартай хамт байх болно.

Санаа зовнилыг амар тайвнаар солих арга зам бол залбирал гэж энд хэлдэг. Ялангуяа залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Энэ нь бид Бурханд очих үедээ бидэнд аль хэдийнээ өгөгдсөн зүйлийн төлөө Түүнд талархахын хамт хэрэгтэй зүйлээ даруугаар гуйна гэсэн үг. Бид тэгээд л зогсчхож болохгүй. Санаа зовсон бодлуудаа үндсээр нь сугалах үедээ бид бодол санаагаа Бурханаас ирэх зүйлсээр дүүргэх ёстой. Ийнхүү бид залбирах үед хайж байгаа яг тэр хариултаа бид олж авч чадахгүй байх болох хэдий ч амар тайвныг Бурхан бидэнд өгөхдөө итгэмжтэй байх болно гэдэгт бид найдаж болно.

Та юутай ч нүүр тулж байсан энэ сургаал танд зориулагдсан аж. Юунд ч бүү санаа зов гэж энд хэлдэг. Юунд ч. Тантай яг одоо нүүр тулж буй бүхэн энд багтаж буй. Гэрлэлт тан тэмцэлтэй байгаа бол юуны ч төлөө бүү санаа зов. Энэ жил бэлэг авах мөнгө танд байхгүй байгаа бол юунд ч бүү санаа зов. Шинжилгээний хариугаа та хүлээж байгаа бол юунд ч бүү санаа зов. Баярын стресс, хурцадмал байдал ба шарх–бүгд энд багтдаг.

Бурхан таны бүх санаа зовнилыг авч Өөрийн амар тайвнаа өгөхийг хүсдэг. Энэ нь ирээдүйд биш яг одоо. Зүгээр л Түүнтэй ярихад л хангалттай. Хэрэв та хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол таны авралын төлөө Өөрийн хүү Есүсийг бэлэг болгон өгсний төлөө таларх. Таны гавьяа зүтгэлээр энэ бүхэн олдоогүй. Түүний хангалт, хамгаалалт мөн таны амьдралд зориулсан сайн сайхан бүхний төлөө Түүнд таларх. Бурханд таларх нь таны ирээдүйг өөрчлөх хүчтэй. Энэ нь зовлон бэрхшээл дунд ч та амар тайвныг мэдрэх болно.

Христ мэндэлсэн баяраар мөнхийн ирээдүйг сонго. Есүсийн төрөлтийн талаар эш үзүүлэгчдээр зөгнөгдсөн зөгнөл биелсэн шиг Бурханы итгэмжит байдал таныг итгэл найдвараар дүүргэх болно. Өдөр бүр Бурханы бүрэн хуяг дуулгыг өмсөөд дайсны дайралтын эсрэг Түүний итгэлийн бамбайг агс. Түр зуурын нөхцөл байдлаас давсан мөнхийн баяр хөөрийг мөшгө. Бурханд бүх санаа зовнилоо өг, Түүний амар тайван зүрх сэтгэл, оюун бодлыг тань хамгаалах болно. Хэрэв бид Бурхан дээр болон Түүний өгсөн амлалт, ирээдүй дээр анхаарлаа хандуулбал энэ баярын улиралд бусдаас өөр амьдарч чадна.

Бид Бурхан энэхүү уншлагын төлөвлөөгөөр дамжуулан таны зүрхэнд хүрэх болтугай хэмээн залбирч байна.
Амьдрал өөрчлөх Библи уншлагын өөр олон төлөвлөгөөг уншихыг хүсвэл
Илүү ихийг Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлээс аваарай.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Living Changed: At Christmas

Баярын хөл хөдөлгөөн ихтэй үед, яагаад энэхүү баярыг тэмдэглэх болсон талаарх утга учраас хараагаа салгахад амархан байдаг. Энэ 5 өдрийн Адвент төлөвлөгөөгөөр Есүсийн төрөлтөөр дамжуулан биелэгдсэн амлалтуудад мөн ирээдүйд бидэнд өгөгдсөн найдварт бид шумбах болно. Бурхан гэж Хэн болоход бид улам илүү суралцахын хажуугаар найдвар, итгэл, баяр хѳѳр ба амар тайвны хамт баярын үед хэрхэн амьдрах талаар мэдэж авах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Өөрчлөгдсөн эмэгтэйчүүд үйлчлэлд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.changedokc.com