Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

20-с 20 дахь өдөр

Ром хүрэхээр Паулын сууж явсан усан онгоц аймшигт далайн шуурганд өртөв. Тэр үед бүгд амиа алдахаас айж сандарч байхад Паул Есүс шүүгдэхийнхээ өмнөх орой талх хуваасны адил ерөөж залбиран талх хувааж, Бурхан бүгдийг ньшуурганаас амьд гаргах болно гэж тэдэнд амлав. Маргааш нь хөлөг онгоц сүйрсэн ч дотор нь байсан бүгд эсэн мэнд гарсан юм. Тэд аюулгүй болсон ч Паул хоригдол хэвээр. Түүнийг Ромд аваачиж гэрийн хорионд байлгах болов. Гэхдээ байдал тийм ч муу байсангүй, Паул гэртээ иудей болон иудей бус олон хүнийг цуглуулж амилсан Хаан Есүсийн тухай ярих боломжтой байсан. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний төвд, шоронд хоригдон зовж буй нэгнээр дамжуулан энэхүү урвуу Хаанчлал хүчээ аван тэлж байсан нь үнэхээр гайхмаар. Лукийн бичсэн сайнмэдээний номхоёр хаанчлалын эрс тэс ялгааг харуулах ба урт түүхийн нэг л бүлэг аж.Есүст итгэдэг хүн бүр өнөө хүртэл үргэлжилж буй Түүний Хаанчлалын ажилд оролцох боломжтой.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Үйлс номын хамгийн сүүлийн эшлэлийг уншаарай (Үйлс 28:31). Ромын нэгэн хоригдол Бурханы сайнмэдээг ямар ч саадгүй тунхаглах суваг нь болно гэж хэний ой тойнд буух билээ дээ. Танд Бурханы хайрыг дамжуулахад саад учирдаг уу? Магадгүй архаг хууч өвчин, бага залуудаа эцэг эх болох, эсвэл санхүүгийн бэрхшээл ч байж болох юм. Энэхүү асуудлыг орвонгоор нь эргүүлж Хаанчлалыг түгээх боломж болгож өгөөч гэж Бурханаас гуйн залбираарай. Боломжийг олж харах үедээ бодитоор үйлдэх эр зоригийн төлөө залбираарай.

• Есүс бол цорын ганц жинхэнэ Хаан гэдэгт, мөнтүүний Хаанчлалын сайнмэдээнд та итгэдэг үү? Та үүнийг хэнтэй хуваалцаж чадах вэ? Энэхүү Библи уншлагын хуваарийг нэг юм уу хоёр хүнтэй хамт уншаарай.Хоёр дахь удаагаа унших үед та илүү их зүйлийг ойлгож, найзуудтайгаа хуваалцах боломж гарна.

Ѳдѳр 19

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна