BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсЗагвар
Ихэнх иудейчүүд Мессиагийн тухай тогтсон ойлголттой байв. Амлагдсан Хаан ирж сэнтийд залран, ард олныг Ромын эзлэн түрэмгийллээс чөлөөлнө гэж тэд бодсон ч Есүс эгэл даруугаар Бурханы Хаанчлалыг тунхаглаж, нийгмээс гадуурхагдсан хүмүүстэй хамт байсанд зарим нь Түүнийг Мессиа гэж таньсан ч үгүй, тэр бүүзасаглалыг нь хүчтэй эсэргүүцэв. Гэвч Бурхан тэдний эсэргүүцлийг ашиглан Түүний хаанчлалыг тогтоосон нь гайхмаар. Цовдлогдон нас бараад үхлээс амилж, тэнгэрт өргөгдсөн Тэр иудейчүүдийн хийгээд бүх үндэстний Хаан болж сэнтийд заларчээ.Паул энэ тухай Тесалоник, Берой, Афин хотуудад очиж тунхагласан юм.
Паул Тесалоник хотод байхдаа Мессиа зовлон эдэлж, үхлээс амилан Хаанчлалаа тогтоох тухай Еврей сударт бичигдсэн эш үзүүлэгчдийн үгсээс иш татан ярив. Есүс хэрхэн эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг биелүүлсэн тухай сонсоод зарим нь итгэжээ. Цугласан олон дунд байсан хэсэг иудейчүүд атаархсандаа Паулын эсрэг үймээн дэгдээж, түүнийг шинэ Хааны тухай зарлан тунхаглалаа гэцгээв. Ромын харьяа улсууд эзэнт гүрний захирагчийг хилэгнүүлэхээс эмээдэг тул үүнээс бол Паул цаазлуулж ч болох байв. Гэтэл эсрэгээрээ Паул Беройд очиж Есүсийн Хаанчлалын тухай сайнмэдээг ярихаар эрх чөлөөтэйгөөр Тесалоникаас явлаа. Беройд хэсэг хүмүүс үгийг хүлээн авч, үнэн эсэхийг нь Еврей судартай тулган нягтлав. Берой хотын олон хүн Есүсийг дагаж эхэлтэл Тесалоникаас хэсэг иудейчүүд Паулын араас мөшгөн ирж, үймээн дэгдээн түүнийг хотоос хөөжээ. Паул тэндээс явж Афинд ирээд худалдаа зээлийн газраар явж "үл мэдэгдэх бурхан" гэгч хэн болохыг ярин, Есүсийн амилал юугаараа онцгой вэ гэдийг тэндхийн хүмүүст тунхаглав.
Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:
• Иудейчүүүд Паул бүхнийг орвонгоор нь эргүүлж байна гэж буруутгасан. Шунаг сувдаг сэтгэлтэй, энэ дэлхийн бузар мууг дагагч хүмүүсийн хувьд бүх зүйл орвонгоороо эргэх нь мэдээж таалагдахгүй. Есүсийн арга зам энэ дэлхийг сүйрүүлж буй хувиа хичээх үзэлтэй харшилдаг. Энэ дэлхийд хэрэгтэй нэг зүйл юу вэ? Есүсийн сургаал, үнэт зүйлийг дагаснаар юу өөрчлөгдөх вэ? Амин хувиа хичээсэн ямар зүйлийг өөрчилснөөр бүх зүйл орвонгоороо эргэх вэ?
• Үйлс 17:11-12-г уншаарай. Берой хотынхон ямар хоёр зүйлийг хийснээр Есүс бол Мессиа мөн гэдгийг таньж чадсан бэ?Энэ хоёр үйлдлийн зөвхөн нэг нь хүний хандлага, үйлдэлд байвал юу болох вэ? Та энэ хоёр үйлдлийг хийж сурвал ямар бодитой өөрчлөлт гарах вэ?
• Афин хотод Паулын хэлснийг анхааралтай ажиглаарай.Бурхан хүн төрөлхтөнтэй ойр дотно, харилцаатай байх талаар тэр юу гэж хэлсэн бэ? Паул хүн төрөлхтний онцлог шинж чанар, зорилгын талаар юу гэж хэлсэн бэ? Есүсийн тухай тэр юу гэж хэлсэн бэ? Өнөөдөр Паулын хэлсэн үг танд хэрхэн нөлөөлж байна вэ?
• Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай. Таныг бүтээсэн Эзэн Бурханд талархаарай. Танд Өөрийгөө таниулж, тантай ойр байдагт нь Бурханд талархаарай. Бичээсийг уншиж, Эзэнийг улам илүү таньж мэдэн, Хаанчлалынх нь төлөө зүтгэхийн тулд Түүнээс хайр, сэргэг байдал, тэвчээрийг гуйгаарай.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.
More
Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.