Төлөвлөгөөний мэдээлэл

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

20-с 16 дахь өдөр

Паул Иерусалимхүрэх замдаа өсөн нэмэгдэж буй Есүсийн дагалдагчидтай уулзсаар явав. Нийслэл хот руу ямар зорилготой явааг нь сонссон бүхэн эсэргүүцэж, болиулахыг чармайв. Иерусалимд очвол баривчлагдаж, тэр бүү хэл цаазлуулах байх, битгий яваач гэж тэд гуйсан читгэл үнэмшлийнхээ төлөө амиа өгөхөд бэлэн Паулыг зогсоож чадсангүй. Иерусалимд ирсэн хойноо тэр Еврей ёс заншлыг сахин иудейчүүдийг эсэргүүцдэггүй гэдгээбатлан харуулдаг. Үнэндээ тэр бол эцэг өвгөдийнхөө Эзэн Бурханыг хайрладаг, нөхдийнхөө төлөө амиа өгөхөөс буцахгүй чин бишрэлт иудей билээ. Харин иудейчүүд түүнийгхарь үндэстнүүдтэй хутгалдсан гэж үзээдүгийг нь үл ойшоон сүмээс хөөн гаргаж, үхтэл нь зодохыг завдав.

Иерусалимд эмх замбараагүй байдал үүссэн тухай мэдээ Ромын цэргийн ангид хүрсэн даруйд тэд хүрэлцэн ирснээр Паулыг үхтлээ жанчуулахаас амжиж аврав. Хилэгнэсэн олны дундуур Паулыг авч гарах үед мянгатын даргаас ард олонд хандан ярихыг зөвшөөрөөч гэж тэр гуйв. Зодуулж жанчуулснаас болж хөхөрч няцарсан, цусандаа хутгалдсан тэр олны өмнө гэрчлэлээ ярилаа. Тэгээд Паул еврей хэлээр өөрийг нь алахыг завдсан хүмүүсийг ятган, тэдний нэг гэдгээ өчив. Тэд түүний яриагБурхан харь үндэстэнг (иудей бус хүмүүсийг) авралынхаа төлөвлөгөөнд багтаасан гэж хэлэх хүртэл нь анхааралтай сонссон ч ингэж хэлсэн даруйд түүнийг үхэх ёстой хэмээн хашхиралдав. Үймээн самуун газар авч, иудейчүүд яагаад харь үндэстний тухай ярьсанд нь Паулд ингэж их хилэгнэж байгааг мянгатын дарга ойлгосонгүй. Тэгээд учрыг нь олохын тулд Паулыг тамлаж байцаахаар авч явав. Гэвч түүнийг Ромын иргэн гэдгийг нь сонсмогцоо хууль бус эрүүдэн байцаалтаа даруй зогсоов. Ромын иргэнд хор хохирол учруулснаар асуудалд орох аюултай тул мянгатын дарга Паулыг тэр даруй суллаж, түүнийг буруутгаж байсан шашны удирдагчдын өмнө хэргийг хэлэлцэхээр хамгаалалтдаа авлаа.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Хилэгнэсэн иудейчүүдийн өмнө Паул хэрхэн өөрийгөө өмгөөлснийг уншаарай (Үйлс 22:1-21). Танд юу ажиглагдаж байна вэ? Дайснуудтайгаа Паул өөрийгөө хэрхэн адилтгаж байна вэ? Та өөрийнхөө дайсантай өөрийгөө хэрхэн адилтгаж болох вэ?

• Паул Есүсийн дагалдагчдыг мөрдөн хөөдөг байснаа Есүст итгэн дагахыг ятгадаг хүн болж өөрчлөгдсөн. Та түүнтэй адил огцом өөрчлөгдсөн хүнийг мэдэх үү? Хэрэв мэдэх бол тэр түүхийг та өнөөдөр хэнтэй хуваалцах боломжтой вэ?

• Уншиж, эргэцүүлсний дараа залбираарай.Сайнмэдээг бүх хүнд түгээхийг зорьдогт нь Бурханд талархаарай. Танд таагүй ханддаг хүмүүстэй адил талаа олж харахын тулд өөрийгөө даруусгаарай. Дайсныхаа оюун бодол, зүрх сэтгэлийг өөрчилж өгөөч гэж Бурханаас гуйгаарай.

Ѳдѳр 15Ѳдѳр 17

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус ...

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна