BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - ҮйлсЗагвар

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

20-с 15 дахь өдөр

Ефес дэх үймээн намжсаны дараа Паул жил бүр болдог Пентекост баярт амжиж очихоор Иерусалимыг зорив. Замдаа тэр олон хотоор дайрч сайнмэдээг тунхаглан, Есүсийн дагалдагчдыг зоригжуулсан. Үүнээс бид Есүс болон Паулын үйлчлэлийн төстэй талуудыг харж болно. Есүс ч мөн адил жил бүр тэмдэглэдэг Дээгүүр өнгөрөх баярт оролцохоор Иерусалимруу явах замдаа Хаанчлалын сайнмэдээг тунхаглаж явсан. Өөрийг нь загалмай хүлээж байгааг Есүс мэдэж байсанчлан Паул зовлон шаналалтай тулна гэдгээ мэдэж байв. Тиймээс тэр Ефесийн чуулганы пасторуудыг ойролцоох хотод цуглуулан салах ёс хийж, нөхцөл байдал улам хэцүү болох тухай тэдэнд анхааруулжээ. Тусламж хэрэгтэй хүмүүст өгөөмрөөр өгч, чуулганаа хичээнгүйлэн хамгаалж, өсгөөрэй гэж захив. Түүнтэй салах ёс хийх тэдэнд амаргүй байлаа. Тэд уйлж, тэврэлдэн, түүнийг үнсээд усан онгоц хүртэл дагалдав.

Уншаад, эргэцүүлээд, хариулна уу:

• Үйлс 20:23-т Паулын хэлсэн үгийгҮйлс 9:15-16 дээр Ариун Сүнс Ананиад хэлсэн үгтэй харьцуулан уншаарай. Танд ямар асуулт, ойлголт, дүгнэлт төрж байна вэ?

• Паул салах ёс гүйцэтгэхдээ хэлсэн үгийгуншаарай (20:18-35). Тэр анхны чуулганы ахлагчдыг хэрхэн зоригжуулж мөн юуг анхааруулж, заасан бэ? Хэрэв бүх удирдагчид Паулын хэлсний дагуу үйлдсэн бол юу болох байсан бэ? Паулын хэлсэн эдгээр үгийг өнөөдөр та амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

• Есүс Иерусалим явах замд дагалдагчид нь Түүний туулах зовлон шаналлыг огт ойлгоогүй. Харин Паул Иерусалимыг зорих үедтүүнд юу тохиолдохыг бүгд мэдэж байсан ба түүнийг ойлгон хамт байцгаасан. Дагалдагчдын хайр, чин сэтгэлийн дэмжлэг Паулд хэрхэн нөлөөлсөн бэ? Та өнөөдөр хэнийг дэмжиж, туслах боломжтой вэ?

• Уншиж эргэцүүлсний дараа залбираарай. Таны өмнөөс зовлон эдлэхээр Иерусалимыг зорьсон Есүст талархаарай. Та болон таны байгаа хотын сүм чуулганы удирдагчид Түүнтэй адил өгөөмөр, харамгүй болохын төлөө залбираарай. Энэ долоо хоногт та байгаа газартаа хэрхэн Түүний нигүүлсэл, дэмжлэгийг түгээх вэ гэж асуугаарай. Толгойдоо орж ирсэн санааг тэмдэглэж бичээд, бодитойгоор хэрэгжүүлээрэй.

Ѳдѳр 14Ѳдѳр 16

Энэ төлөвлөгөөний тухай

BibleProject | Урвуу Хаанчлал / 2-р хэсэг - Үйлс

Урвуу Хаанчлал 2-р Хэсэг бол Үйлс номыг ганцаарчлан, жижиг бүлгээр эсвэл гэр бүлээрээ 20 хоногт унших хуваарь юм. Таныг Есүстэй учирч, Лукийн уран зохиолын гайхалтай бүтэц, бодол санааны илэрхийллийг шимтэн уншихад тус болох видео, оновчтой хураангуй, эргэцүүлэх асуултыг энд багтаасан.

More

Энэхүү Библи унших хуваарийг бэлтгэсэн BibleProject-ийн хамт олонд талархъя. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.bibleproject.com цахим хуудсаар зочлоорой.