Ихэнх эрчүүдийн бодол санааг нүргээдэг 7 асуултЗагвар

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

7-с 5 дахь өдөр

Үүргээ үл биелүүлэх эсвэл үлгэр жишээгээр өв залгамжлал тань тодорхойлогддог.

Ажилд махруу өвөөгийн өв залгамжлал нь орхигдсон эхнэр, хүүхдүүд байдагтай адилхан—үүргээ үл биелүүлэхээс үүссэн өв залгамжлалыг та харж л байсан болов уу. Эсвэл өөрийнх нь аав үүнийг хэзээ ч өөрт нь үзүүлж байгаагүй хэдий ч хайр халамжаа санаатайгаар үзүүлдэг аавтай адилхан—санаатайгаар үүсгэсэн өв залгамжлалыг ч та бас харж л байсан байх.

Гэр бүлдээ, компанидаа, оршин суух газартаа ямар тэмдэгийг үлдээх вэ гэдгээ шийдэх боломж танд олгогддог. Шаардлагатай бол өнгөрсөн үеийн давтамжийг та эвдэж болно. Эсвэл хэрэв та азтай хүн бол насан өөд болсон үеийнхээ хамгийн шилдэг зан чанарыг хоёр дахин хүчирхэгжүүлж ч болно.

Тэгэхээр өнөөдрийн асуулт маань: Би хаашаа явж байна вэ?

Таван хэсэгт хүссэн ирээдүй маань ямар байдалтай харагдах вэ гэдгийг эргэцүүлэх байдлаар энэ асуултад бид өчигдөр хариулж эхэлсэн. Өнөөдрийн сорилт маань бол тэнд хүрэхийн тулд хийвэл зохих үйлдлээ тодорхойлох юм.

Хэрэв та эхнэрээ 30 жилийн дараа ч гэсэн өөрийнхөө хамгийн дотно найзаа байлгасаар байхыг хүсэж байгаа бол зөвхөн хоёулханаа хийхийг хүссээр ирсэн тэр аялалдаа гарах хэрэгтэй болов уу. Хэрэв хүссэн ирээдүй тань ах дүүтэйгээ харилцаатай байхыг багтааж буй бол магадгүй тэдэн рүүгээ мессэж бичиж мэндийг нь асуух цаг болсон байж болох юм.

Хэдэн арван километрийн араас үргэлжилсээр байх аянтай адил амьдралаа хүссэн цэгтээ хүргэх нь ердөө л тууштай, санаатай үйлдлүүдийг шаарддаг. Тэдгээр нь юу болохыг хамтдаа таньж мэдэцгээе.

ӨНӨӨДӨР ТАНЫ ХИЙХ ЗҮЙЛ

Өчигдрийн таван хэсгүүдэд дүүрэн амьдрал гэж тодорхойлсныгоо эргүүлэн хар (өөрийнхөө хувьд, гэрлэлт, гэр бүл, ажил, чуулган). Хүссэн зүгт тань хөдөлгөх хэсэг тус бүрд хийвэл зохих үйлдэл юу болохыг тогтоо.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

Жинхэнэ эр хүн гэж төгс гэр бүлтэй, булангийн оффисд сууж, тансаг машин унан, нүсэр том байшинд амьдардаг байхыг хэлэх үү? Эсвэл амьдрал үүнээс ч илүү утга учрыг агуулдаг уу? Жон Вүүдалийн бэлтгэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр итгэл хүлээсэн найзтайгаа ярилцахыг хүсэх асуултуудыг асуух бөгөөд эдгээр асуултуудад Бурханы хариултыг танд өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Вудолл болон North Point Resources-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://vimeo.com/102571027

Холбоотой төлөвлөгөө унших