Ихэнх эрчүүдийн бодол санааг нүргээдэг 7 асуултЗагвар

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

7-с 1 дахь өдөр

Хэрэв та миний адил олимп үзэх дуртай бол олон уралдааны төгсгөлд, ялангуяа хөнгөн атлетик дээр юу болдгийг харж байсан байх. Өрсөлдөгчид барианд орохоор дөхөх үед тэд бусадтайгаа өөрсдийгөө харьцуулан хэр явж байгаагаа харахаар мөрөө давуулан харах нь элбэг байдаг.

Хэрэв та уралдаанд түрүүлэхийг хичээж байгаа бол энэ тустай болох нь мэдээжийн хэрэг. Гэхдээ эргэн тойрныхонтойгоо харьцуулахад ямар байгаагаа харахаар баруун, зүүн тийш харах—байдлаар өдөр тутмынхаа амьдралд үүнтэй адил алдааг гаргах нь үнэхээр сэтгэл гонсоймоор зүйл юм.

Гэтлэл номон дахь өнөөдрийн эшлэл амьдрал өөр өөр улирлыг өөртөө агуулдаг гэдгийг бидэнд сануулдаг. Ялангуяа амьдралын өөр улиралд буй хэн нэгэнтэй өөрийгөө харьцуулах—хэн нэгэнтэй өөрийнхөө амьдрал эсвэл амжилтаа харьцуулах нь—"салхины араас хөөцөлдөх" мэт, бусдаас хоцорч буй мэт таныг хууран мэхэлдэг.

Тэгэхээр өнөөдрийн бидний асуулт бол: Би хаана байна вэ?.

Хүний амьдралд таван улирал байдаг. Одоогоор ямар улиралд байгаагаа тодорхойлох нь тухайн улирлын шаардаж байгаагаас илүүг хийх эсвэл илүүг олж авах санаа зовнилоос чөлөөлөх юм.

 

  • Суурь (0-20 нас): Эцэг эх, үе тэнгийнхэн болоод гол нөхцөл байдлаар нөлөөлөгддөг үе
  • Бэлтгэл (20-30): Амьдралын туршлага, боловсролыг олж авдаг, хайр дурлал ба амьдралын хэв маягтаа анхны сонголтуудыг хийдэг үе
  • Эхлэл (30-40): Ажил дээрээ болоод гэртээ үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх үедээ хүчтэй болон сул талуудынхаа талаар олж суралцдаг үе
  • Давамгайлал (40-60): Танд зориулж өгсөн Бурханы үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө өөрийгөө зориулах үе
  • Бататгах (60+): Өв залгамжлал дээрээ нарийвчлан анхаарч, өө сэвтэй харилцааны асуудлуудаа шийдэх үе

ӨНӨӨДӨР ТАНЫ ХИЙХ ЗҮЙЛ

Яг одоо аль үед байгаагаа олж тогтоогоорой. Ихэнхдээ өөрийгөө харьцуулах гээд байдаг хоёр эсвэл гурван хүний нэрийг жагсаан бичээрэй (санаа: ажил, гэр бүл болон чөлөөт цагийнхаа талаар авч үзнэ үү). Эдгээр хүмүүс тантай ижил нэгэн улиралд байна уу?

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

Жинхэнэ эр хүн гэж төгс гэр бүлтэй, булангийн оффисд сууж, тансаг машин унан, нүсэр том байшинд амьдардаг байхыг хэлэх үү? Эсвэл амьдрал үүнээс ч илүү утга учрыг агуулдаг уу? Жон Вүүдалийн бэлтгэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр итгэл хүлээсэн найзтайгаа ярилцахыг хүсэх асуултуудыг асуух бөгөөд эдгээр асуултуудад Бурханы хариултыг танд өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Вудолл болон North Point Resources-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://vimeo.com/102571027

Холбоотой төлөвлөгөө унших