Ихэнх эрчүүдийн бодол санааг нүргээдэг 7 асуултЗагвар

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

7-с 3 дахь өдөр

"Хамгийн их амжилт гаргахуйц" эсвэл "хамгийн спортлог" гэх мэт инээдтэй ялгаатэй байдлыг харуулсан—"төгс сайн үлгэр жишээ төгсөгчид" гэсэн хуудас ахлах ангийн төгсөлтийн номонд тань байсан уу? Эдгээр нь ихэнхдээ шинжлэх ухааны бус ангийн саналаар шийдвэрлэгддэг. Гэхдээ тэр үед ахлах сургуульд үнэн байсан зүйл одоо ч үнэн байсаар байдаг: бусдад танигдсан билэг авъяастай байх нь үнэхээр сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

Хүч чадал, билэг авъяасыг тань танихад ангийн тань хүүхдүүд тийм ч найдвартай хүмүүс биш хэдий ч, харин тэнгэрлэг Эцэг тань найдаж болохуйц Нэгэн мөн.

Тэгэхээр өнөөдрийн асуулт бол: Би хэн бэ?

Хүч чадал, билэг авъяасаа тогтооход зориулан хүчээ зарцуулах нь тэдгээрийг хэрэглэх боломжийг таньж мэдэхэд хялбар болгоод зогсохгүй таныг атаархлаас чөлөөлөх болно. Бурхан таныг олны өмнө илтгэл сайн тавьдаг хамтран ажиллагч нэгэнтэй тань жишигдүүлж дараагийн байранд байлгах гэж биш, эсвэл дугуй унадаг хамтрагчдаа үргэлж цаг хугацаагаар ялагдаж дараагийн байранд оруулах гэж бүтээгээгүй. Тэр таны өмнө бэлтгэсэн ажилд яг тохируулан билэг авъяасыг өгч таныг онцгойгоор бүтээсэн.

Онцгой загвараа тодорхойлж эхлэхэд тань туслахуйц ерөнхий бүдүүвч нь энэ байна.

  • Хөдөлгөгч хүч: Юу таны сэтгэлийг хөдөлгөдөг вэ? Юу таны гал дөлийг дүрэлзүүлдэг вэ?
  • Туршлага: Бусад хүмүүсээс яг ямар туршлага таныг онцгой нэгэн болгодог вэ?
  • Сүнслэг байдал: Бурхантай та хэрхэн хамгийн сайнаараа холбогддог вэ?
  • Нөлөө: Ямар талбар дээр та хамгийн илүүтэйгээр бусдад нөлөөлөх гэж шахалтанд ордог вэ?
  • Гоц авьяас: Юуг та дахин давтан, амжилттайгаар, бас аз жаргалтайгаар хийдэг вэ?
  • Төрөлх байдал: Таны зан чанар ямар вэ? Нээлттэй зан чанартай юу, хаалттай зан чанартай юу, логик бүтэц тогтолцоотой юу, эсвэл зөнгөөрөө юу?

ӨНӨӨДӨР ТАНЫ ХИЙХ ЗҮЙЛ

Дээрх ерөнхий бүдүүвчийн асуулт бүрийн хариултаа бичээрэй. Түүнд зориулж эдгээр билэг авьяасаа ашиглах боломжийг энэ долоо хоногт өгөхийг Бурханаас гуйн залбираарай.

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

7 Questions That Rattle In The Minds Of Most Men

Жинхэнэ эр хүн гэж төгс гэр бүлтэй, булангийн оффисд сууж, тансаг машин унан, нүсэр том байшинд амьдардаг байхыг хэлэх үү? Эсвэл амьдрал үүнээс ч илүү утга учрыг агуулдаг уу? Жон Вүүдалийн бэлтгэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр итгэл хүлээсэн найзтайгаа ярилцахыг хүсэх асуултуудыг асуух бөгөөд эдгээр асуултуудад Бурханы хариултыг танд өгөх болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Жон Вудолл болон North Point Resources-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://vimeo.com/102571027

Холбоотой төлөвлөгөө унших