Ихэнх эрчүүдийн бодол санааг нүргээдэг 7 асуултЗагвар
Бидний төлөө биш харин Бурхан биднээс ямар нэгэн зүйлийг хүсэж байдаг гэсэн худалд гацах нь үнэхээр амархан байдаг. Энэ нь таны эрх чөлөө, зугаа цэнгэл цаг эсвэл таны мөнгө чинь байж болох юм. Зугаа цэнгэлийн амьдралаа Түүний дүрэм журмаар сүйтгүүлэхгүйг хүссэндээ Бурханыг үгүйсгэхэд амьдралынхаа бүтэн улирлыг та зарцуулсан ч байж болох юм.
Энэ сэтгэлгээ бол эсрэгээрээ гэдгийг өнөөдрийн эшлэлд Есүс сонсогч олонд хэлж байгаа. "Хулгайч" л сүйрүүлж, нураадаг. Магадгүй таныг цөл мэт хатаах ажил тань хулгайч байж болно. Өөртөө огт хэрэггүй эд зүйлийг төлөхөд ирээдүйгээ дэнчин болгож төлөх хэрэгтэй гэж танд хэлэх соёл ч байж болно.
Таныг хангалттай нэгэн биш гэж шивнэсээр байх өнгөрсөн тань ч байж болно. Таны хувьд энэ юу ч байсан энэ нь таны амьдралыг хулгайлахаар оршдог аж.
Амьдралд тань утга учир, зорилгыг өгөхийн тулд Есүс ирсэн. Таниас ямар нэгэн зүйлийг авах сонирхол Түүнд байхгүй.
Тэгэхээр өнөөдрийн асуулт бол: Би яагаад энд байгаа вэ?
Амьдралаа утга учиртай байлгах, хойч үедээ өвийг үлдээхийг хүсэх нь анхнаасаа бидний дотор өгөгдсөн зүйл. Утга учиртай амьдралыг ихэнх хүн тодорхойлохдоо ажил мэргэжил, мөнгөнөөс илүүтэй тэдний тодорхойлолт давдаггүйд асуудал оршдог.
Тэгэхээр өнөөдөр, танд зориулж Бурханы бэлтгэсэн бүрэн дүүрэн, утга учиртай амьдралын дүр зургийг бүхлээр нь харцгаая. Бодож үзэх таван том хэсэг байна. Эдгээр хэсэг бүрд таны хувьд бүрэн бүтэн амьдрал яг ямархуу байдалтай байх вэ?
- Та өөрөө: Өөрийгөө ямар сэтгэл хөдлөлөөр бусдад таниулахыг та хүсэж байна вэ? 70 насандаа эрүүл мэндийн хувьд яг ямар байдалтай байхыг та хүсэж байна вэ?
- Гэрлэлт: 30 жилийн дараа гэхэд гэрлэлтээ та ямар байдалтай байлгахыг хүсэж байна вэ?
- Гэр бүл: Насанд хүрсэн хүүхдүүдтэйгээ, ах эгч дүүтэйгээ, эцэг эхтэйгээ ирээдүйд ямар харилцаатай байхыг та хүсэж байна вэ?
- Ажил: Бурханы намайг онцгойлон дуудсан зүйлийг би хийж байна уу? Эсвэл өдөр тутмын ажил маань араасаа гүйлгэх байр сууринд намайг аваачиж чөлөөлж байна уу?
- Чуулган: Энэ дэлхийд Бурханы хийх зүйлд би хэрхэн оролцож байна вэ?
ӨНӨӨДӨР ТАНЫ ХИЙХ ЗҮЙЛ
Дээрх таван хэсгүүдэд дүүрэн амьдрал гэж юуг хэлэх өөрийнхөө тодорхойлолтыг бичихэд зориулан цаг гаргаарай. Дараагийн алхмын талаар бид маргааш ярилцах болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Жинхэнэ эр хүн гэж төгс гэр бүлтэй, булангийн оффисд сууж, тансаг машин унан, нүсэр том байшинд амьдардаг байхыг хэлэх үү? Эсвэл амьдрал үүнээс ч илүү утга учрыг агуулдаг уу? Жон Вүүдалийн бэлтгэсэн энэхүү 7 өдрийн уншлагын төлөвлөгөөгөөр итгэл хүлээсэн найзтайгаа ярилцахыг хүсэх асуултуудыг асуух бөгөөд эдгээр асуултуудад Бурханы хариултыг танд өгөх болно.
More