Хүсэн хүлээх Христ мэндэлсэн баяр: 5 өдрийн Адвент төлөвлөгөөЗагвар
Амар тайвны амлалт
Тэнгэрэлч тэдэнд Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” Лук 2:10-11 АБ2013
Христ мэндэлсэн баярын түүхийг өгүүлэх Библийн 4 богино бүлэгт "бүү ай" гэж 5 удаа дурдагддаг.
Есүсийг мэндлэхэд эргэн тойронд нь юу ч үгүй зөвхөн амар тайван хүрээлэн байсан. Мариа болон Иосефын харилцаанд зөрчилдөөн байсан. Улс төрд үймээн байсан. Эвдэрсэн дэлхий ертөнцөд Аврагч хэрэгтэй байсан. Танил сонсогдож байна уу?
Дэлхий ертөнцийг аврах Бурханы хамгийн чухал алхмын нэг нь Есүс төрөх байсан. Есүс зам заах гэрэл байхаар хүрэлцэн ирсэн. Энэ бол зэврүүн, цөхрөнгөө барсан төгсгөл шиг зүйлээс төрсөн эхлэл байлаа.
Бурхан өөрийн төгс амар тайвныг үзэхийн тулд Өөрийн Хүүгээ илгээсэн. Яг одоо, түр зогсон, олон жилийн өмнө хоньчид, Мариа, Иосеф нарт хийсэн шиг зүйлийг таны амьдралын тайвшрал хэрэгтэй хэсэгт хийж өгөхийг Бурханаас гуйгаарй.
Амар тайвны залбирал:
Бурхан минь,
Амар тайвны Ханхүү болох Өөрийн Хүүгээ бидэнд илгээсэнд талархъя.
Христ мэндэлсэн баяраар Таны амар тайван миний оюун бодол, зүрх сэтгэлийг хамгаалах болтугай. Намайг санаа зоволт, сэтгэлийн түгшүүр, айдас доош нь татсаар байгааг Та мэднэ.
Таны хайрын оршихуйг мэдрэхэд туслаач, оюун санаагаа Тан дээр төвлөрүүлэхэд туслаач.
Намайг халамжилж, миний тулаанд надтай мөр зэрэгцэн тулалдаж байгаад тань талархъя. Та надад айдсын сүнсийг өгөөгүй, харин амь ба амар тайвныг авчрах сүнсийг өгсөн.
Энэ цаг үед айдсаа Таны өмнө тавьж, бүх зүрх сэтгэлээрээ Танд итгэхэд надад туслаач.
Есүсийн нэрээр залбирлаа,
Амен.
Энэ төлөвлөгөөний тухай
Ихэвчлэн Христ мэндэлсэн баярт зүрх сэтгэлээ бэлдэх рүү анхаарлаа төвлөрүүлэхээс өмнө баяр болоод өнгөрчихдөг. Адвент бол Бурхан бидний төлөө ирснийг, одоог хүртэл бидэнтэй хамт байдгийг, дахин ирэх болно гэдгийг сануулах арга зам юм. Ирэх 5 өдөрт бид найдвар, амар тайван, хайр, баяр хөөр гэсэн Адвентын 4 сэдвийг судлах болно.
More