Хүсэн хүлээх Христ мэндэлсэн баяр: 5 өдрийн Адвент төлөвлөгөөЗагвар

Anticipating Christmas: A 5-Day Advent Plan

5-с 2 дахь өдөр

Найдварын баяр хөөр

Та өөрийгөө харанхуй, анир чимээгүй шөнө хониор хүрээлүүлсэн талбайд байна гээд төсөөлөөд үз дээ. Гэнэт олон тэнгэрэлч гарч ирэн, 400 жил хүлээсний дараа дэлхий ертөнцийн найдвар Иммануел, "Бурхан бидэнтэй хамт" хэмээх нялх хүүхэд ирлээ гэж тунхаглав. 

Онцгойлон сүүлийн хэдэн жилийн сорилтуудын дараа хүнд хэцүү нөхцөл байдлууд эсвэл туршлага дээр илүү анхаарлаа хандуулаад байж болох юм. Гэхдээ Адвент нь Бурханы амлалтуудыг тунгаан бодож Есүс дээр хараагаа төвлөрүүлэхэд тусалдаг.

Энэ цаг хугацаанд орчлон ертөнцийн Бурхан бидний уйлахыг сонсож, зүрх сэтгэлийг маань эдгээхийн тулд бөхийдөг гэдгийг мэдсэнээр олон жилийн өмнө хоньчдын олж байсан итгэл найдвар бидэнд байгаа гэдгийг сануулж байна.

Харанхуй хичнээн хүчтэй, аймшигтай мэт санагдаж байсан ч бид Бурханы Үгэнд бичигдсэн амлалтууд хэвээрээ байгаа гэдэгт итгэж болно. Найдвар тээж буй энэ цаг үедээ түр завсарлаж, Бурханы итгэмжтэй байдлын талаар бодож үзээрэй.

Найдварын залбирал:

Бурхан минь, 

Христ мэндэлсэн баяр дөхөж байгаа энэ үед түр зогсоод, Та миний амьдралд, миний гэр бүлд, миний эргэн тойронд юу хийснийг санахад минь туслаач.  

Та намайг аварсан учраас би Таныг магтъя. Миний найдвар хүмүүс эсвэл нөхцөл байдал дээр биш Тан дээр байгаад талархъя.

Та амлалтаа биелүүлдэг учраас би өөртөө итгэлтэй байж, миний найдвар Тан дээр байдаг. Өнөөдөр юу нь хамгийн чухал болохыг сануулаач. Миний хүлээлт дунд Та ажилласаар байгааг харахад туслаач.

Энэхүү Христ мэндэлсэн баяраар Таны амлалтууд гүйцэлдэхэд миний зүрх сэтгэлийг бэлдэж намайг өөртөө ойртуулаач.

Есүсийн нэрээр залбирлаа,

Амен. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Anticipating Christmas: A 5-Day Advent Plan

Ихэвчлэн Христ мэндэлсэн баярт зүрх сэтгэлээ бэлдэх рүү анхаарлаа төвлөрүүлэхээс өмнө баяр болоод өнгөрчихдөг. Адвент бол Бурхан бидний төлөө ирснийг, одоог хүртэл бидэнтэй хамт байдгийг, дахин ирэх болно гэдгийг сануулах арга зам юм. Ирэх 5 өдөрт бид найдвар, амар тайван, хайр, баяр хөөр гэсэн Адвентын 4 сэдвийг судлах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

Холбоотой төлөвлөгөө унших