Бурханы өвч зэвсэгЗагвар

The Armor of God

5-с 5 дахь өдөр

Бид итгэлийг энэхүү энгийн тодорхойлсон: Бурханы адил аашилж аяглах бол үнэнийг хэлж байгаатай адил.

Үнэн бол итгэлээр дүүрэн амьдралаар амьдрах асуудад тэр чигээрээ бэхлэгддэг зүйл мөн. Хэрэв та үнэнийг огт мэдэхгүй бол үүнтэй нэгдмэл байдлаар хэрхэн аашилж аяглахыг та хэзээ ч мэдэх боломжгүй. Тиймээс Бурханы зан чанарын үнэн ба Түүний Үг итгэлийг маань цэцэглэн, өсөх боломжийг олгох үндэс суурийг олгодог.

Бурханы үнэн нь Бурханд итгэх итгэлийг үнэ цэнэтэй болгож байдаг зүйл мөн. Үнэнгүйгээр, итгэлийнхээ бамбайг өлгөх бат бэх зүйл бидэнд байхгүй байх байсан. Тиймээс Бурханы үнэнийг мөн Түүний Үгэнд илчлэгдэх Бурханы талаарх үнэнийг мэдэх нь итгэлийнхээ дагуу хариуцлагатай амьдрах болоод бамбайгаараа хамгаалагдсан байхын үр нөлөөг амсахад үнэхээр амин чухал аж.

Бурханы дуу хоолойг тод, зөв сонсох нь ямар чухал болохыг тодруулалгүйгээр итгэлийн талаар авч ярих нь дутуу дулимаг зүйл байх болно.

Хэрэв бид болгоомжтой байхгүй юм бол, итгэл нь маш амархан тэнэглэл- итгэлийн нэрээр үйлдэгдсэн бодлогогүй, ойворгон, тэр ч бүү хэл томоогүй, аюултай зан араншин болон хувирах боломжтой. Гэвч жинхэнэ итгэл үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхэд Түүний Ариун Сүнс хэрхэн таныг удирдахын хамт Бурханы бичигдсэн Үгс дээр үргэлж яг таг суурилсан байх ёстой. Итгэл болоод тэнэглэлийн хоорондын ялгааг та хэрхэн тодорхойлох вэ? Энэ хоёрын хоорондын хил хязгаарыг давахаас юу хамгаалж байдаг вэ?

Итгэгч болохынхоо хувьд үүнийг залбиралтайгаар эрж хайх үедээ бидэнд зориулсан Түүний зүг чигийг мэдэх эрх мэдэл бидэнд болгогдсон байдаг. Тэрээр бидэнд үнэнийг харуулах, бидний хийх дараагийн алхамд зориулсан Түүний зүг чигийг өгөх дээр Тэрээр итгэмжтэй байх болно. Үнэн хэрэгтээ, итгэлийн бамбайгаар хамгаалагдсан амьдралын хойноос эрэлхийлэх үедээ тэнцвэрийг хадгалсан хэвээрээ байхад минь бидэнд туслахын тулд тэрхүү дараагийн алхамд бат итгэлтэй, нотолсон байх нь үнэхээр чухал.

Та Бурханы үнэнийг эсвэл Бурханы амлалтыг аль хэдийнээ тодорхой мэдсэн бол үүнтэй яв цав нийцсэн арга замаар урагшлах цаг ирээд байна. Анхааралтайгаар сонс-мэдрэмжүүд чинь үйлдлүүдийг чинь эцэслэн тодорхойлох хүчин зүйл байж хэзээ ч болохгүй. Мэдрэмжүүд нь өөрчлөгддөг бөгөөд гадаад өдөөгчөөр өдөөгддөг зүйл аж. Итгэлээр үйлдэгдсэн үйлдлүүд нь үүнээс хамаагүй бат бөх, тогтвортой зүйлд бэхлэгдсэн байх ёстой.

Бидний Бурхан бол үнэн бөгөөд Түүнийг дагах нь юутай ч зүйрлэшгүй зүйл.

Тэрээр үргэлж бидэнтэй хамт байдаг-Сатаныг хүч чадлаараа хамаагүй давсан-санаа зовсон залбирлуудыг минь сонсож, Өөрийнхөө айдас үгүй амлалтуудыг дахин дахин баталгаажуулж, Түүний зүг чигээр бат бэх алхахад минь хэрэгтэй дараагийн хоромхон төдийн гэрлийг өгч байдаг. Хуяг дуулгаа өмс, цэргүүдээ. Бид итгэлээрээ алхаж байна.

Бичээс

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

The Armor of God

Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс болох зүрх сэтгэл, оюун бодол, гэрлэлт, үр хүүхэд, харилцаа, тэвчээр, мөрөөдөл, хувь тавиланг юу ч үгүй үгүйрүүлэн сүйтгэхээр оролдож байдаг. Гэвч таныг анзаараагүй бас зэвсэглээгүй байх үеийг хүлээж байгаад барьж авах нь түүний тулааны төлөвлөгөө юм. Хэрэв та салхинд туугдахаас залхаж, сонор сэрэмжээ алдсан мэт санагдаж байгаа бол энэ чимээгүй цагийн судлал танд зориулагдсан болно. Дайсан хувцсаа тохируулж өмссөн эмэгтэйтэй тулгарах үедээ үргэлж хөөрхийлөлтэй байдлаар ялагддаг. Бурханы өвч зэвсэг бол итгэгчдэд байдаг библилэг тодорхойлолтоос илүүтэйгээр үүнийг агсах, ялалтыг гарцаагүй олж авахын тулд хувьчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулах үйлдэл билээ.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Приссилла Шайрер болон ЛайфВэй Кристиан Ресоурсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: www.lifeway.com

Холбоотой төлөвлөгөө унших