Бурханы өвч зэвсэгЗагвар
Дүрэлзэх галт сум нь алж, устгахад нэн тэргүүнд чиглэсэн юм биш; харин сатааруулахад чиглэсэн аж.
Эгч дүүсээ, дайсан таныг сатааруулахыг хүсэж байдаг. Тэгснээрээ тэр таныг барьц алдуулах боломжтой болох юм. Намайг сонсоорой-тэр эдгээр сумаа хэнийг ч ялгаварлалгүй харвадаггүй. Тэр стратегидаа маш гаршсан нэгэн. Тэр таны хандлага, зуршлууд, зүрхний гүн дэх айдас болоод сул дорой байдлуудыг сайтар судалсан бөгөөд тэр л хэсгийнг онцгойлон байгаа болгосон байдаг. Тэр таныг устгаж чадахгүйгээ мэддэг. Та Есүс дотор мөнхийн аюулгүй байдаг. Гэвч итгэлгүй байдал, сүрдүүлэг, сэтгэлийн зовлон түгшүүр, санаа зоволт эсвэл зав чөлөөгүй байдал гэх мэтчилэн-амьдралд тань аль болох олон дотоод галыг дүрэлзүүлэн асаах замаар анхаарал сарниулахыг тэр бүрэн эрмэлздэг. Тэр араас тань гэнэт гэтэхийн тулд анхаарал сарнисан байгаасай гэж хүснэ.
Ефес 6-р бүлэгт, цаг ямагт итгэгч хүний агсвал зохих сүнслэг байдлын өвч зэвсэгт бүс, хуяг, гутлыг Паул багтаажээ. Хором бүрт бас өдөр бүр эдгээрийг агсвал зохино. Гэвч итгэлийн бамбайг "ав" гэж тэр тушаасан.
Үүнийг ингэж харна уу: Энэ бол түүний дүрэмт хувцас учраас сувилагч хүн сувилагчийн дүрэмт хувцсаа өдөр бүр өмсдөг. Гэвч хэрэгцээ гарах үед тэр чагнуур, даралтын аппарат эсвэл ямар ч багаж хэрэгслэлийг өвчтөндөө хэрэглэхээр авах болно. Үүнтэй адил, бидэнд тэнгэрлэгээр өгөгдсөн дүрэмт хувцасаа өдөр бүр өмсөх ёстой хэдий ч шаардлагатай үед бусад зүйлийг "авахад" мөн бэлтгэлтэй байх ёстой.
Эдгээр өвч зэвсгийн эхнийх нь итгэлийн бамбай юм. Ямар нэгэн байдлаар дүрэлзэх сум амьдралд нэвтрэхийг нь мэдрэх тэр хоромд амьдралынхаа дээр хамгаалалт болгон итгэлээ идэвхижүүлдэг.
Энд байх егөөдлийг анзааралгүй бүү өнгөрөөрэй. Ялангуяа итгэлийн дагуу алхахаар дуудагдах үед чинь дайсан галт сумыг амьдрал руу харвадаг. Итгэлээр алхах: хэмээх эдгээрийг унтраах чадалтай цор ганц зүйлийг хийхгүйд хүргэхийн тулд тэдгээр сумууд урьдаас төлөвлөгдсөн аж!
Галт сумыг итгэл унтраадаг. Бурхан таныг юу хий гэж хэлж байна вэ? Үүнийг үйлд! Итгэлээр.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс болох зүрх сэтгэл, оюун бодол, гэрлэлт, үр хүүхэд, харилцаа, тэвчээр, мөрөөдөл, хувь тавиланг юу ч үгүй үгүйрүүлэн сүйтгэхээр оролдож байдаг. Гэвч таныг анзаараагүй бас зэвсэглээгүй байх үеийг хүлээж байгаад барьж авах нь түүний тулааны төлөвлөгөө юм. Хэрэв та салхинд туугдахаас залхаж, сонор сэрэмжээ алдсан мэт санагдаж байгаа бол энэ чимээгүй цагийн судлал танд зориулагдсан болно. Дайсан хувцсаа тохируулж өмссөн эмэгтэйтэй тулгарах үедээ үргэлж хөөрхийлөлтэй байдлаар ялагддаг. Бурханы өвч зэвсэг бол итгэгчдэд байдаг библилэг тодорхойлолтоос илүүтэйгээр үүнийг агсах, ялалтыг гарцаагүй олж авахын тулд хувьчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулах үйлдэл билээ.
More