Бурханы өвч зэвсэгЗагвар
Ромын цэргийн бат бөх, арьсан бэлхэнцэг нь цээжин биед хүрэхүйцээр, дайны явцад түргэн шуурхай, шаардлагатай хөдөлгөөнийг хийхэд гол чухал дэмжлэгийг олгохуйцаар хийгдсэн байдаг байжээ.
Үнэн бол таны дэмжлэгэ. Сүнслэг тулаанд таныг байх үед энэ нь танд зайлшгүй шаардлагатай тус дэмийг үзүүлдэг.
Дайсны бүхнийг хамарсан хэрэгслэл нь хууралт болохыг санаарай. Тэрээр бодит байдлыг хорхой хүргэм, дур татам өнгүүдээр сүүдэртүүлж, хар цагаанаар байх зарчмуудаас биднийг холдуулан толгойг маань эргүүлдэг. Тэрээр төсөөллүүдийг өргөжүүлэн, түр зуурын бөгөөд тийм чухал бус зүйлсийг ямар нэгэн арга замаар үнэхээр үнэ цэнэтэй, зохистой зүйл болгон харагдахад хүргэдэг.
Түүний баглаа боодол нь үнэхээр ухаалаг бөгөөд та үнэхээр юү үнэн бэ гэдгийг мэдэхгүй л бол-үнэхээр мэдэхгүй л бол, байгаа бүхий л зүйлээрээ бүрэн мэдэхгүй л бол-бид түүний заль мэхэнд амархан өгөөш болон орох болно.
Үнэнийг-ямар ч зүйлийн талаарх Бурханы үзэл бодол хэмээн үндсэндээ маш амарханаар тодорхойлж болох бөгөөд-энэ бол бидний стандарт. Үнэн бол Бурхан гэж Хэн бэ гэдэг бөгөөд үнэний талаар Тэрээр юү гэж хэлж байгаа бас энэ нь Есүс Христэд оршино хэмээн дүгнэвэл зохино. Бурханы үнэн. Библийн дагуух үнэн. Эдгээр үнэнийг-жинхэнэ үнэний хамтаар чанд биелүүлэхгүйгээр мөн батлахгүйгээр-та сул доройгоор мөн, үнэндээ ийм биш хэдий ч зөв мэт харагдах, сонсогдох зүйлд өртөмтгийгөөр орхигддог. Гэвч үнэний стандартыг зохих байрлалд нь байрлуулснаар эдгээр нь бүгд зохистойгоор байрлах хүртэл нь-хүсэл эрмэлзлэлээ, сонголтоо, мэдрэмжээ; оюун ухаанаа, хүслээ, сэтгэл хөдлөлөө-гэх мэт бүхий л зүйлээ та тааруулах боломжтой болдог. Хүчтэй, тогтвортой, дэмжлэгэ сайтай мөн чанартай байх үедээ та тийм ч амархан дайсны ухаалаг худалд мэхлэгддэггүй. Үнэнийг бэлхүүсээрээ бүсэл, тэгэх үед та "яв" гэдэг үгнээс хамгаалагддаг.
Соёлын маань туйлын зорилгууд ба үндсэн зарчмууд эсрэг зүг рүү эргэх үед жинхэнэ шалтгалт ирэх хэдий ч Бурханы өөрчлөгдөшгүй стандарт дээр бид хүчтэй, бат зогсохыг сонгодог. Үнэнийг бэлхүүсээрээ бүсэлсэн эмэгтэйчүүд байх цаг ирээд байна.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Таны эргэн тойронд үл үзэгдэх тулаан өдөр бүр тасралтгүйгээр өрнөж байдаг, энэ нь үл үзэгдэхүйц, үл сонсогдохуйц хэдий ч амьдралын талбар бүрт мэдрэгддэг. Хорон муугийн төлөө зүтгэгч дайсан нь таны хувьд чухал зүйлс болох зүрх сэтгэл, оюун бодол, гэрлэлт, үр хүүхэд, харилцаа, тэвчээр, мөрөөдөл, хувь тавиланг юу ч үгүй үгүйрүүлэн сүйтгэхээр оролдож байдаг. Гэвч таныг анзаараагүй бас зэвсэглээгүй байх үеийг хүлээж байгаад барьж авах нь түүний тулааны төлөвлөгөө юм. Хэрэв та салхинд туугдахаас залхаж, сонор сэрэмжээ алдсан мэт санагдаж байгаа бол энэ чимээгүй цагийн судлал танд зориулагдсан болно. Дайсан хувцсаа тохируулж өмссөн эмэгтэйтэй тулгарах үедээ үргэлж хөөрхийлөлтэй байдлаар ялагддаг. Бурханы өвч зэвсэг бол итгэгчдэд байдаг библилэг тодорхойлолтоос илүүтэйгээр үүнийг агсах, ялалтыг гарцаагүй олж авахын тулд хувьчилсан стратеги төлөвлөгөөг боловсруулах үйлдэл билээ.
More