Авралын түүх болох Рутын түүхЗагвар
Бурханы төгсгөл
Боаз хотын төвийн үүдэн хаалган дээр сууж байгаагаар дөрөвдүгээр бүлэг эхэлдэг. Тэр Руттэй гэрлэхийг бас өвийг золин худалдан авахыг хүссэн учраас энд сууж байлаа. Рут, Наомигийн хамгийн ойрын амьд буй хамаатан нь бидний огт танихгүй нэгэн хэдий ч энэ богино эшлэлүүдээс түүний зан чанарын талаар олон зүйлийг бид олж мэдэх болно.
Энэ эр хоёр эмэгтэйг харж хандах үүрэгтэй байсан ч тэдэнд туслахаар нэг ч зүйлийг тэр санал болгоогүйг нь бид мэднэ. Үүнээс гадна, Боаз түүнээс Рутыг бас авах хүсэлтэй байна уу гэж асуухад тэр үүнээс татгалздаг. Энэ бол шударга шулуун байдал, зан чанар дутмаг хүн байсан ба ялангуяа Боазтай харьцуулах юм бол үнэхээр дутмаг нэгэн байлаа.
Боаз хамаатантай Рутыг авах хуулийн дагуух эрх үүргийн шилжүүлэлтийг хийсэн бөгөөд тэгснээрээ тэр түүнтэй гэрлэх болжээ. Тэр Рутын төлөө ямар нэгэн зүйл хийх ямар ч хуулийн дагуух үүрэг хариуцлагагүй нэгэн байсан атлаа энэ ном даяар тэр түүнийг харж хандах асар олон зүйлийг хийсэн. Яг л Есүс бидэнд нигүүлсэл сунгадгийн адилаар Боаз ч бас нигүүлслийг сунгав.
Бурханы нигүүлсэл бидэнд хангалттай. Бид Есүс Христээр худалдан авагдсан ба юуг ч олж хүртэх зохисгүй гадаад хүн байсан хэдий ч өв залгамжлах эрхийг олж хүртсэн хүмүүс. Одоо Есүс сүйт бүсгүй (Чуулган) гээ золин авч байгаачлан Боаз сүйт бүсгүй (Рут) гээ золин авдаг. Тэр түүнтэй гэрлэн, Рут хөл хүндтэй болдог.
Сонирхолтой нь, өмнөх гэрлэлтийнхээ арван жилийн туршид Рут хөл хүндтэй болоогүй. Энэ үеийн туршид тэр үргүй байсан гэж бид таамаглаж болох ч хүүхэд төрүүлүүлэхээр энэ л үед Бурхан түүний умайг нээжээ. Тэр Обед гэдэг хүүг төрүүлсэн нь агуу Хаан Давидын өвөг эцэг юм.
Энэ хүүгийн төрөлтөөр дамжуулан Бурханы нигүүлсэл, хэмжээлшгүй эрх мэдлийг харуулах нэг дүр зургийг би харуулахыг хүсэж байна. Рут Моаб эмэгтэй байсан; ямар ч эрх мэдэлгүй гадаад хүн байв. Гэсэн хэдий ч, нигүүлсэл, золилтоор дамжуулан Христийн ургийн бичгийн нэгэн хэсэг нь тэр болжээ. Ямар гайхалтай түүх вэ!
Рутын хувьд энэ бол амархан амьдрал байгаагүй. Тэр гэмт улс үндэстэнд өсч торнисон. Нөхрөөсөө тэр хагацсан. Тэр гадаад улс руу Наомиг даган явсан ба ядуу зүдүү байдалд амьдарч байсан. Үнэхээр хэцүү амьдралыг тэр туулсан.
Энэ цувралын эхэнд миний онцлон дурдсанчлан Рутын түүх даяар Бурханы хурууны хээг бид олж харж болох ба бүхий л үед Тэр ажлаа хийж байсанд эргэлзэх зүйл огт үгүй. Энэ бол урт, хүнд аян байсан ч авралаар төгсгөл болдог. Рут хоосон эхэлсэн ч дүүрэн байдалтайгаар төгсдөг!
Та ямар улирлыг туулж байгаа ч бай Бурхан амьдралд тань ажилласаар байгаа гэдгийг санаарай. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй аравчийг сүлжин буй; энэ нь хараахан дуусчихаагүй ч үйл явц ид дундаа явагдаж буй болно. Бурхан бол нигүүлсэнгүй, сайн Нэгэн ба Тэр танд хайртай гэдгийг мэд. Энэ аянд та урам хугарах үедээ Рутын амьдралыг эргэн харагтун, Өөрийнхөө хүмүүсийн сайн сайхны төлөө Тэр ажилладаг гэдгийг санагтун.

Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Библи дээрх хэдхэн хүмүүстэй бид сэтгэл хөдлөлийнхөө хувьд төстэй байдгийн нэг нь Рут мөн; ядуу зүдүү, Бурханыг өөрийнхөө нэн тэргүүн болгосон бас өөрийнх нь амьдралыг өөрчлөх Түүнийг харж байсан бэлэвсэн гадаад хүн. Хэрэв та хүнд хэцүү асуудлууд дээрээ урам хайж байгаа бол энэ уншлагын төлөвлөгөөг заавал уншаарай!
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Brittany Rust -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: brittanyrust.com -с үзнэ үү