Авралын түүх болох Рутын түүхЗагвар

Ruth, A Story Of Redemption

5-с 4 дахь өдөр

Тариа цайруулах газарт

Рут, Боаз хоёр бол итгэл ба дуулгавартай байдлаараа бусдад танигдсан жирийн л хүмүүс байлаа. Рут бол эргэлзээгүй итгэл найдвараар дүүрэн эмэгтэй байв. Бетлехем хүрэх замд түүний зүрх сэтгэлд өөрчлөлт ирсэн бөгөөд цоо шинэ газар нутаг руу тэрээр аяллаа үргэлжлүүлсэн. Тарианы үлдэгдэл түүхээр явах үед нь Бурхан хэрэгтэй бүхнээр нь түүнийг болоод Наомиг хангах болно гэдэгт тэр итгэсэн. Хүнд хэцүү үед байхдаа тэр итгэж, найдсан.

Хэчнээн хүнд улирлыг туулж байсан ч бид Бурханд итгэн бас Бурхан хангана гэдэгт найдах ёстой гэдэг бол бидний итгэлтэй байж болох цорын ганц зүйл мөн. Заримдаа үнэхээр хэцүү үе байж болох ч итгэлээ Бурханд тавих боломжийг бид олгох ёстой эс тэгвээс итгэл маань хэзээ ч өсөхгүй бөгөөд амьдралд маань Бурхан юу хийхийг хүсэж буй бүхэл бүтэн зургийг бид хэзээ ч харж чаддаггүй.

Рут бол хүчтэй эмэгтэй мөн Боаз ч тэр хүчтэй нэгэн. Ийм байдлаараа Боаз, Рут хоёр бие биедээ яг тохирсон хүмүүс. Бурханы хангамж, сайн сайхнаар дамжуулан нийлсэн агуу хүч чадал бүхий хосууд. Энэ түүхээр дамжуулан хэлэх зүйл их бий гэдэгт би итгэдэг.

Рут эелдэг байдал, итгэл дүүрэн, даруу байдлаар алхах үедээ тэр хайртай эрийнхээ сэтгэлийг татжээ. Боаз түүний давуу чанар, хүч чадлыг анзаарч харсан ба үүнийх нь төлөө 2-р бүлэг дэх түүний төлөө залбирсан залбиралдаа хариулах замаар түүнийг хүндэлсэн. Гэвч үүнээс ч илүүтэйгээр Бурхан түүний давуу чанар, хүч чадлыг нь анзааран харжээ.

"Зан чанар гэж хэн ч хараагүй байхад таны хэн байдгийг чинь хэлдэг." гэсэн хэллэгийг би сонсож байсан. Ийм хэмжээнд өөрийнх нь амьдрал тодруулагдахыг Рут огт мэдээгүй нь тодорхой ч сая сая хүмүүс түүнийг үлгэр жишээ болгон хардаг. Гайхалтай зан чанар бүхий Өөрийнхөө хүмүүсээр дамжуулан Бурхан юу хийхийг хүсэж буйг төсөөлөөд үз. Энэ бол хэн ч биднийг хараагүй эсвэл Бурханаар анзаарагдах зан чанар бүхий үйлдлийг хийсний төлөөх шагнал гэж огт байхгүй гэж бодох тэр л үеүд юм.

Рут, Боаз шиг хүч чадлаар дүүрэн хүмүүс гэж та бид дуудагдах болтугай. Найдвар бараг үгүй болох тэр л үед итгэл дотор бүхнийг үйлд. Таны өмнө гарч ирэх боломжид даруу байдлаар хариу үзүүл. Эргэн тойрныхоо бүхий л хүмүүст хайрын дагуух эелдэг байдлыг сунгагтун. Хэний амьдралд та нөлөөлж байгаагаа хэзээ ч мэдэхгүй байх магадлалтай.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth, A Story Of Redemption

Библи дээрх хэдхэн хүмүүстэй бид сэтгэл хөдлөлийнхөө хувьд төстэй байдгийн нэг нь Рут мөн; ядуу зүдүү, Бурханыг өөрийнхөө нэн тэргүүн болгосон бас өөрийнх нь амьдралыг өөрчлөх Түүнийг харж байсан бэлэвсэн гадаад хүн. Хэрэв та хүнд хэцүү асуудлууд дээрээ урам хайж байгаа бол энэ уншлагын төлөвлөгөөг заавал уншаарай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Brittany Rust -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: brittanyrust.com -с үзнэ үү