Авралын түүх болох Рутын түүхЗагвар

Ruth, A Story Of Redemption

5-с 3 дахь өдөр

Бусдаас онцгойрох нь

Рут Бетлехемд цоо шинэ амьдралыг эхлүүлэх үед Бурханы ивээл, төлөвлөгөө хэрхэн ажиллаж буйг бид өнөөдөр харж эхлэх болно. Түүний оронд та өөрийгөө тавин төсөөлж чадах уу? Тэр бол хүндлэл огтхон ч хүлээгээгүй гадаад улсаас гаралтай, бэлэвсэн эхнэр байсан. Бас тэр шинэхэн итгэгч байв. Бүхий л зүйл түүнд цоо шинэ, танил бус байлаа. Нөхрийнхөө араас гашуудсаар байсанд эргэлзэх зүйл үгүй. Гэвч энэ бүхний дундуур, мэдрэх сэтгэл хөдлөл бүрээс үл хамааран Бурханд итгэх итгэлтэй байдлаасаа тэр чангаар зуурсаар байлаа.

2-р бүлгийн эхэнд Рут анхны алхмыг хийн тариан талбай руу, идэх хоолоо цуглуулахаар явдаг. Леви хуулийн дагуу (Леви 19-р бүлэг) тариаланчид газрынхаа ургацыг хураахдаа талбайнхаа өнцөг булан хүртэл гүйцэд хураах ёсгүй. Мөн ургацынхаа гээгдсэн үлдэгдлийг ядууст зориулан үлдээх ёстой байв. Үлдэгдлийг цуглуулах хүнд ажлыг хийх алхмыг Рут хийсэн ч энэ нь даруу болгохуйц зүйл байлаа.

Аврагч нэгэн болох Боазыг харцгаая! Энэ номонд Боаз, бидний Аврагч болох Есүс Христийг дүрсэлдэг. Гэмтнийг Өөрийнхөө гарт тэврэх Есүсийн үзэсгэлэнт дүр зураг. Тэгэхээр энэ Боаз гэгч эр хэн байсан бэ? Гэрлэлтээр дамжуулан тэр Наомитай хамаатан хүн байсныг нь бид мэддэг. Тэр хотдоо нэр хүнд бүхий, чинээлэг нас тогтсон хүн байсныг нь бид мэднэ. Түүний нэр "хүч чадал" гэсэн утгатай. Тэр ажилчдадаа болоод танихгүй хүмүүст эелдгээр, шударгаар ханддаг нэгэн байсныг нь бид мэддэг. Юунаас ч чухал нь, тэр Бурханыг хүндэлдэг нэгэн байсныг нь бид мэднэ.

Боаз Рутыг талбай дээрээ байхыг нь олж хараад, түүний талаар асуусныхаа дараа тэр Рутаас талбай дээр нь үлдэхийг гуйн, түүнд хэрэгтэй бүхнээр тэр хангах болно гэж хэлдэг. Ийм эелдэг хүсэлтийн хариуд Рут газар сөгдөн, өөрт нь Боаз яагаад ийм эелдэг хандаж байгааг асуулаа. Рут Моаб эмэгтэй байсан атал Боаз санаснаас нь ч давуулан тарианы үлдэгдлийг түүнд үлдээсэн болохыг санаарай.

Эелдэг байдлынх нь талаар асуух асуултад харилт болгон Боаз сайхан мэдэгдлийг хийдэг. Боаз Рутын дотоод гоо үзэсгэлэн ба зан чанарыг олж хараад зогсолгүй тэр түүнийг ерөөсөн.

Гадаад хүн, ядуу зүдүү, ганцаардсан, эмтэрсэн зүрхтэн, хорсолт нэгэн гээд бид бүгдийг - Бурхан - Өөрийнхөө далавчин дор хучихыг хүсдэг. Тэр ТАНЫГ хамгаалан, халхавчлахыг хүсдэг. Энэ нь танд тайтгарал ба баяр хѳѳрийг авч ирэхийн тулд аж. Рутыг гэсэн Боазын хүсэл бол биднийг гэсэн Бурханы дүр зураг мөн. Энэ нь бид бүгдийг Түүний далавчин дор амралт ба хоргодох газрыг олоосой гэсэн хүсэл аж. Бурхан таныг хамгаалахыг бас таныг хэн байхаар бүтээсэн тэр л хүн болон өсөх боломжийг танд олгохыг хүсдэг.

Рут Наоми дээр эргэн гэртээ ирэх үед төсөөлснөөсөө хамаагүй илүү хоол хүнстэйгээр буцаж ирсэн. Зарим эрдэмтэд Рутыг бүтэн жилийн хоол хүнстэй харьсан гэж итгэдэг! Найз минь, та өнөөдөр итгэл эсвэл найдварын үлдэгдлийг хайж байж болох хэдий ч Бурхан танд хамаагүй илүүг өгөхийг хүсдэг! Таны найдах эсвэл төсөөлөхөөс хамаагүй давсныг Бурхан танд өгөх болно гэж хүсэн хүлээгтүн!

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth, A Story Of Redemption

Библи дээрх хэдхэн хүмүүстэй бид сэтгэл хөдлөлийнхөө хувьд төстэй байдгийн нэг нь Рут мөн; ядуу зүдүү, Бурханыг өөрийнхөө нэн тэргүүн болгосон бас өөрийнх нь амьдралыг өөрчлөх Түүнийг харж байсан бэлэвсэн гадаад хүн. Хэрэв та хүнд хэцүү асуудлууд дээрээ урам хайж байгаа бол энэ уншлагын төлөвлөгөөг заавал уншаарай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Brittany Rust -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: brittanyrust.com -с үзнэ үү