Авралын түүх болох Рутын түүхЗагвар

Ruth, A Story Of Redemption

5-с 2 дахь өдөр

Хангамж руу буцаж очих

Бурхан бидний төлөө, Тэр бидний талд, Тэр бидэнд хайртай гэдгийг мэдэх нь үнэхээр урамшуулахуйц юм. Юу ч болсон, бид өөрсдийгөө хэчнээн өөдгүй нэгэн гэж мэдэрсэн эсвэл амьдрал хэчнээн урам хугармаар мэт санагдах ч Бурханы хайраас биднийг салгаж чадах зүйл гэж нэг ч байдаггүй гэдэг үнэн хэвээрээ л байдаг.

Наоми, Рут хоёрын түүхээс үүнийг илүү дээр илэрхийлэх хэдхэн түүх л байдаг. Өнөөдөр бид тэднийг хоёр бэлэвсэн; хайртай эрчүүдээ алдсандаа гашуудан буй хоёр эмэгтэй, гэмт үндэстэнд ганцаараа буй эмэгтэйчүүд байгаагаар олдог. Хэдий тийм ч тэдний амьдралд бүх зүйл эсрэгээрээ эргэх гэж байна. Нэг өдөр Наоми Бетлехемд, Бурханы ивээл эргэн ирсэн ба "талхны өргөөнд" хоол хүнс олдох болсон гэдгийг сонсдог. Бараг л тэр даруйд, Наоми гэр рүүгээ, өөрсдийнхөө хүмүүс рүү буцахаар шийддэг.

Эхэндээ, Орпа, Рут хоёр хоёулаа Наомитай хамт Бетлехем рүү явахаар шийдлээ. Аялаад удаагүй байтал Наоми хамт явж буй хүмүүсийнхээ талаарх бодлоо өөрчилсөн мэт болдог. Наомигийн ятгалгаар Орпа Моаб руу буцсан. Харин Рут түүнээс огт өөр сонголт хийдэг. Рут Бурханыг дагах сонголт хийдэг бөгөөд Бетлехем хүрэх замд үнэн зүрхний өөрчлөлт гарахыг нь бид хардаг.

Тэр хоёр Бетлехем хүртэл үргэлжлүүлэн хамтдаа аялдаг. Тэд зорьсон газартаа хүрэх үед нь бүхэл хотынхон тэднээс болж шуугилдацгаав. Наомигийн гэр бүл хотдоо сайтар танигдсан хүмүүс байсан мэт харагдаж байна. Хол байж байгаад түүнийг эргэн ирэхэд нь Наомигийн эргэн ирсэн талаар хотын эмэгтэйчүүд шуугьцгааж байв.

Түүний хэн болохыг нь асуун шуугилдахад, намайг Наоми (сайхан) гэж битгий дууд, харин намайг Мара (гашуун зовлон) гэж л дууд гэж хотын эмэгтэйчүүдээс тэр хүсжээ. Нэгэнтээ дүүрэн байсан ч одоо хоосон болсон Мара мэт танд санагдах үе гарч байсан уу? Хайртай ямар нэгэн зүйлийг маань авч хаях мэт үед бид эмзэг бас ууртай болдог. Уурлах нь буруу зүйл биш; уур маань хорсол болон хувирахгүй байхад бид анхаарах хэрэгтэй аж.

Энэ түүхэнд гарч буй Наомигийн энэ байдал нь надад таалагддаг болохыг би хэлэхгүй байхын аргагүй. Тэр эргэж ирээд дүр эсгээгүй; тэр өөрийнхөн дээрээ ирээд шударга шулуухан байсан. Тэмцэлдэх үедээ эргэн тойрныхонтойгоо бид шударга шулуун байх хүсэлтэй байгаасай мөн бидэнд урам хэрэгтэй үед үүнийгээ хүлээн зөвшөөрдөг байгаасай. Хүнд үед итгэгчдээр хүрээлүүлсэн байх нь эдгэрлийн үйл ажиллагааны гол түлхүүр юм.

Арвай хурааж эхлэх үед Рут, Наоми хоёр талхны өргөөнд буцаж ирцгээв. Санамсаргүй тохиолдол байсан уу? Үгүй л болов уу. Нүдэнд үл үзэгдэх хүч ажиллаж байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүд энэ үед тэдний нүдэнд үл үзэгдэх гайхалтай, агуу зүйлийг Бурхан хийхийг нь тэд харах гэж байна.

Бурхан ажлаа хийж байгаад итгээрэй хэмээн би таныг өнөөдөр урамшуулмаар байна. Түүний төлөвлөгөө биеллээ олж буй бөгөөд Тэр таныг хараандаа байлгаж буйг мэдэгтүн. Тэр таныг мартаагүй, таныг хайрлахаа болиход хүргэх зүйл гэж нэг ч үгүй. Хэрэв та тэмцэлдэн бас ганцаараа мэт мэдэрч байгаа бол эргэн тойрныхоо бурханлаг хүмүүст хандахаас бүү айгаарай.

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth, A Story Of Redemption

Библи дээрх хэдхэн хүмүүстэй бид сэтгэл хөдлөлийнхөө хувьд төстэй байдгийн нэг нь Рут мөн; ядуу зүдүү, Бурханыг өөрийнхөө нэн тэргүүн болгосон бас өөрийнх нь амьдралыг өөрчлөх Түүнийг харж байсан бэлэвсэн гадаад хүн. Хэрэв та хүнд хэцүү асуудлууд дээрээ урам хайж байгаа бол энэ уншлагын төлөвлөгөөг заавал уншаарай!

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэсэн Brittany Rust -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг: brittanyrust.com -с үзнэ үү