Бурханы нигүүлсэл Загвар
Нигүүлсэл ба…
Библи даяар "үнэн ба хайр" мөн "амар тайван ба найдвар" зэрэг хэллэгүүд байгааг харна. Эдгээр нь ихэнхдээ мэндчилгээ эсвэл ерөөлийн нэг хэсэгт багтсан байдаг. Мөн бид хэдэн арван эшлэлүүдэд мэдлэг, үнэн, амар тайван, өршөөл зэрэг үгс нигүүлсэл гэдэг үгтэй хамт орсон байдгийг хардаг. Үг хорших үед гоо үзэсгэлэн ба хүч чадал үүнд байдаг. Дараах гурван хоршлыг бид авч үзэх болно—нигүүлсэл ба үнэн, нигүүлсэл ба амар тайван, болон нигүүлсэл ба өршөөл.
Нигүүлсэл ба үнэн
Иохан номын 1-р бүлэг сайнмэдээний бусад номууд болох Матай, Марк, Лук номуудын адилаар эхэлдэггүй. Эхэнд "Үг" байсан ба энэ "Үг" нь Бурхантай хамт байгаад зогсолгүй Тэр нь Бурхан байсангэж эхнээс нь л энэ номыг бичигч бидэнд хэлдэг. Мөн Иохан 1:14 бидэнд, Тэр махбод болж бас "бидний дунд оршин," Тэр Эцэгээс ирсэн, нигүүлсэл ба үнэнээр дүүрэн Нэгэн гэж хэлдэг. Хэдэн эшлэлийн дараа Хууль Мосегоор өгөгдсөн бол нигүүлсэл ба үнэн нь Есүсээр ирсэн болохыг бид уншдаг. Есүс бол хайр-энэрлээр дүүрэн Нэгэн бөгөөд мөн тэр чигээрээ үнэн, хуурамч зүйл гэж нэг ч үгүй Нэгэн юм. Тэр бол нигүүлсэл ба үнэнтэй эн тэнцэх Нэгэн. Эдгээр нь нэгдмэл байдлаар ажилладаг ба—нигүүлсэл аварч, үнэн чөлөөлдөг. Энэ нь нигүүлсэл ба үнэн бөгөөд нэг нь нөгөөгүйгээр оршдоггүй. Хэрэв үнэн биднийг өөрчлөхгүй юм бол нигүүлслийг бүрэн ойлгох ямар ч аргагүй. Нигүүлсэл ба үнэний илэрхийлэл нь хэрхэн амьдрах ба бусадтай хэрхэн харьцахад биднийг чиглүүлэх ёстой.
Нигүүлсэл ба амар тайван
"Нигүүлсэл ба амар тайван" хэмээх хэллэгийг Шинэ гэрээнээс арав гаруй удаа олох болно. Энэ нь ихэнхдээ эхний бүлэгт, мэндчилгээ хэлбэрээр дурдагддаг. Бурханы нигүүлсэл Есүсийн дагалдагчдад хүртэх зохисгүй ивээлийг өгдөг болоход бид суралцсан. Мөн энэ нигүүлслээр дамжин Бурханаас ирэх ивээлүүдийн нэг бол амар тайван мөн. Энэ амар тайван—эсвэл грек хэл дээрх eirene—гэдэг үг нь Христээр дамжин бидэнд ирэх авралын улмаас сүнсний хувь дахь амар тайван байдал аж. Бид амар тайвныг эрж хайж болох ч Бурханы нигүүлсэлгүйгээр үүнийг олж чадахгүй. Нигүүлслээр дамжуулан аврагдан, энэ хүртэх зохисгүй бэлгийг хүлээн авах хүртлээ Бурханы амар тайвныг бид мэдэрч чаддаггүй. Тэгэхээр нигүүлсэл нэгт, амар тайван араас нь маш ойрхон дагадаг аж. Энэ бол бидэнд өгөгдсөн гайхамшигт мэдээ! Бид Есүсийг Аврагчаа хэмээн хүлээн авч, аврагдах үед Бурханы тайлбарлахын аргагүй, хэзээ ч дуусашгүй, барагдашгүй амар тайван биднийх болдог.
Нигүүлсэл ба өршөөл
Нигүүлсэл ба өршөөл ялгаатай зүйлүүд мөн үү? Ихэнх хүмүүс эдгээр нэр томьёог ижил утгатай мэтээр ашигладаг ба тэд ижил утгыг агуулах хэдий ч хоорондоо ялгаатай зүйлс аж. Ингэж бодоод үз: хүртэх зохисгүй сайн сайхан зүйлээ хүртэхийг нигүүлсэл гэдэг. Өршөөл гэж хүртэх байсан муу зүйлээсээ өршөөгдөхийг хэлдэг. Бурханы өршөөлийн улмаас Есүсийн дагалдагчид там руу явахгүй байх болно. Мөн Түүний нигүүлслийн улмаас үүний оронд бидэнд тэнгэрулс өгөгдсөн. Энэ хоёрыг аль алиныг нь түгээхдээ Бурхан бол үнэхээр гайхамшигтай өгөөмөр Нэгэн гэдэг бол сайнмэдээ!
Энэ төлөвлөгөөний тухай
Бурханы нигүүлсэл гэж биднийг гэсэн Түүний ивээл, хайр, эелдэг байдлын дуусашгүй хангамжийг хэлдэг. Үүнийг хүртвэл зохих юуг ч бид хийгээгүй хэдий ч энэ нь Есүсээр дамжин дэлхий даяарх хүн бүрд боломжтой болгогдсон зүйл юм. Сонголт маань сайн эсвэл муугаас үл шалтгаалан бид бүхэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй байдаг. Энэ төлөвлөгөөгөөр бид нигүүлслээр дүүрэн амьдралаар амьдрахад суралцах болно.
More