Бурханы нигүүлсэл Загвар

The Grace of God

5-с 1 дахь өдөр

Бурханы нигүүлсэл

Бурханы нигүүлсэл гэдэг үзэл санаа Есүсийн дагалдагчдын ихэнхэд нь танил зүйл мөн. Гэсэн хэдий ч энэ нь ойлгоход хялбар биш бас тайлбарлахад бүр хэцүү зүйл байж болно. Тэгэхээр, нигүүлсэл гэж яг юу вэ? Нигүүлсэл гэдэг Грек үг нь charis, бөгөөд сайн хүсэл, хайрын дагуух эелдэг байдал ба ивээл гэсэн утгатай. Энэ бол хүртэх зохисгүй дэлхийд хүртээх Бурханы ивээл, нөхцөл үл шаардах хайр мөн. Үүнийг олж авахын тулд бидний хийсэн зүйл гэж нэг ч үгүй.

Дэлхийд бүхэлд нь нигүүлсэл хэрэгтэй байдаг бөгөөд хаан байна уу, харц ард байна уу гэдгээс үл хамааран үүнийг хүлээн авах хүн бүрд энэ нь 100% үнэгүй аж. Энэ нь бидэнд үнэ төлбөргүй өгөгдөх хэдий ч Бурхан үүний төлөө бүхнээ золиосолсон. Бурханы Хүү, Есүсээр дамжин гайхалтай арга замаар нигүүлсэл өгөгджээ.

Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Иохан 3:16 АБ2013

Энэ бол Бурханы хязгаар үгүй нигүүлслийн мөн чанар мөн. Түүнийг ямар нэгэн хүн хүлээн авахаас ч өмнө загалмай дээр нас барахаар Есүс илгээгдсэн. Гэмгүй хүн гэж нэг ч үгүй бөгөөд Бурханы хэмжээст хүрэх хүн гэж нэг ч байсангүй:

Христ Есүсийн золилтоор дамжин Бурханы нигүүлслээр үнэгүй зөвтгөгджээ. Ром 3:24 АБ2013

Бидний хийх зүйл бол ердөө л Есүст за гэж хэлэх аж.

Нигүүлсэл гэж ямар утга учиртай болохыг задлан харах арга замууд байдаг:

Энэ бол бидэнд хэзээ ч гэм үйлдээгүй хүнтэй адилаар хандах Бурханы арга зам.
Энэ бол өнгөрсөн алдаа маань ичгүүрийг бус харин зорилгыг агуулдаг гэсэн үг.
Ямар ч хатуу зүрхийг энэ нь ялан дийлдэг.
Энэ нь яг хаана байгаа газарт маань бидэнтэй уулздаг хэдий ч биднийг тэнд хэзээ ч орхидоггүй.
Үүнд шаардлага гэж байдаггүй. Бид зүгээр л өөрсдөдөө энэ ямар их хэрэгцээтэй болохыг олж харах ёстой.

Бурханы нигүүлслээс гадуур бид бүгд сүнслэг байдлынхаа хувьд хоосон байдалтай байдаг. Үүнийг худалдан авах эсвэл олж авах ямар ч боломжгүй. Харин бид олз ашгийн төлөө явах нь элбэг байдаг. Бид цалин, шагнал, хүндлэлийн хойноос явдаг. Ингэх нь бидэнд сайхан мэдрэмжийг төрүүлдэг учраас бид ямар нэгэн сайшаал, шагнал эсвэл төлбөрийг хүлээн авах төлөө ямар нэгэн зүйлийг хийдэг аж. Гэвч, нигүүлсэл нь—үнэ төлбөргүй бэлэг бидэнд өгөгдөх үед—үүний төлөө ямар ч хүчин чармайлт шаардлагагүй учраас хэрхэн хүлээн авахыг бид мэддэггүй.

Ийм ч учраас нигүүлсэл бол бэлэг гэдгийг бид ойлгох ёстой. Амьдралдаа төрсөн өдрийн мөн Христийн мэндэлсэн баярын бэлгийг авч л байсан байх ингэх үедээ—баярлалаагэдэг хүн төрөлхтний хамгийн түгээмэл үгийг бид хэлдэг. Бурханы нигүүлсэлд ч мөн ийнхүү үйлдэцгээе. Бид үүнийг хүртэх зохистой хүмүүс биш, үүнийг олж авахын тулд бидний хийж чадах зүйл гэж нэг ч үгүй мөн үүнийг бид эргүүлж төлж хэзээ ч чадахгүй. Тэгэхээр бид зүгээр л үүний төлөө Түүнд талархах ёстой.

Сонголт маань хэчнээн буруу мэт санагдах ч Бурханы нигүүлсэл хүрэхээргүй тийм холдох боломж бидэнд огт үгүй. Бүхий л зүйлийг хяналтдаа байлгах мэт санагдах өдрүүдэд нигүүлсэл бидэнд хэрэгцээгүй болох байр сууринд хэзээ ч бид хүрдэггүй. Одоо бид үүний юу болохыг нь мөн үүнийг олж хүртэхийн тулд бидний хийсэн зүйл гэж нэг ч үгүй болохыг ойлгосон болохоор бидэнд өгөөмрөөр өгөгдсөн энэхүү нигүүлслийг бусдад түгээх талаар гүнзгийрүүлэн судлах болно.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

The Grace of God

Бурханы нигүүлсэл гэж биднийг гэсэн Түүний ивээл, хайр, эелдэг байдлын дуусашгүй хангамжийг хэлдэг. Үүнийг хүртвэл зохих юуг ч бид хийгээгүй хэдий ч энэ нь Есүсээр дамжин дэлхий даяарх хүн бүрд боломжтой болгогдсон зүйл юм. Сонголт маань сайн эсвэл муугаас үл шалтгаалан бид бүхэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй байдаг. Энэ төлөвлөгөөгөөр бид нигүүлслээр дүүрэн амьдралаар амьдрахад суралцах болно.

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргасан болно.