Бурханы нигүүлсэл Загвар

The Grace of God

5-с 2 дахь өдөр

Нигүүлслийн түүхүүд 

Нигүүлсэл бол Бурханы түүхийн гол төвд нь оршдог. Библи дээрээс бидний олох нигүүлслийн асар олон түүхүүдээс гурвыг нь авч үзэцгээе.

Худаг дээрх эмэгтэй
Иохан 4-р бүлэгт худаг дээр ирсэн Самари эмэгтэйтэй Есүс уулзжээ. Тэр эмэгтэйгээс уух юм гуйхад нь тэр үнэхээр гайхширчээ—учир нь Тэр Иудей хүн байсан ба иудейчүүд самаричуудтай харьцдаггүй байв. Тэр түүнд амийн усны талаар хэлсэн агаад Тэр түүнд үүнийг өгөх ба тэр дахин хэзээ ч цангахгүй гэж хэлсэн. Гэхдээ, эхлээд нөхрөө дуудаад энд ир гэж Тэр түүнд хэлэхэд нь тэр нөхөргүй болохоо хэлдэг. Түүнийг таван нөхөртэй байсан бөгөөд одоо түүнтэй хамт байгаа хүн нөхөр нь биш гэдгийг Есүс үнэндээ мэдэж байв. Энэ эмэгтэй тухайн нийгэмдээ ёс зүйн үлгэр жишээ болохуйц нэгэн байгаагүй. Гэсэн ч, түүний байгаа газарт нь Есүс түүнтэй уулзсан бөгөөд амьдралыг нь орвонгоор нь эргүүлэхүйц зүйлийг Тэр түүнд санал болголоо. 

Петр Есүсийг үгүйсгэсэн нь
Бидний ихэнхийн төсөөлшгүй зүйл Петрийн амьдралд тохиолдсон. Гэсэн хэдий ч, Есүс Петрийг—хамгийн эхэнд дуудагдах шавь нь байхыг—нэг л өдөр Өөрийг нь үгүйсгэхийг мэдэж байв. Есүсийг баривчлагдсаны дараахан, Петр нуугдахыг хичээсэн боловч хаа явсан газарт нь бусад хүмүүс түүнийг таньж байлаа. Гурав дахь удаагаа үгүйсгэсний дараа тахиа донгодохыг нь Петр сонссон ба улмаар гуниглан алхан оддог. Есүсийг үгүйсгэсэн ба Есүс амьд болохыг сонсоод булш руу гүйхийн хооронд юу болсон гэдгийг бид сайн мэдэхгүй хэдий ч ямар нэгэн зүйл болжээ. Хожим нь Иохан 21-р бүлэгт Өөрийг нь хайрлах хайраа гурван удаа тунхаглахыг Петрээс Есүс асуухыг нь харах болно. 

Цовдлогдож буй гэмт хэрэгтэн
Лук 23-р бүлэгт Есүс ба цовдлогдож буй хоёр гэмт хэрэгтнүүдийн хоорондох богино харилцан яриа агуулагджээ. Нэг гэмт хэрэгтэн нь гомдлоор дүүрэн, шаардагч, Есүсийн Хэн байсанд эргэлзэгч нэгэн байв. Нөгөөх нь үхэх ялтай болохоо харин Есүс үхэх зохисгүй Нэгэн болохыг мэдэж байсан. Тэгээд тэр Есүсээс өөрийг нь санаарай гэж гуйдаг. Есүсийн хариулт цовдлогдож буй гэмт хэрэгтэнд сүүлийн амьсгалаа авсныхаа дараа тэр Түүнтэй хамт байх болно гэж хэлсэн нь гайхалтай амар тайвныг түүнд өгсөн байх. 

Библи дээрх эдгээр гурван түүхийг унших үедээ худаг дээрх эмэгтэйд бас Петрт нигүүлслийг үзүүлснийг ойлгоход бидэнд амархан байж болох юм. Эцэстээ, завхайрсан хүнийг алах нь хэт ахадсан шийтгэл гэж санагдахгүй байна гэж үү? Есүсийг таньдаг болохоо Петр үгүйсгэсэн хэдий ч тэр Есүсийн төлөө асар олон сайн үйлсийг үйлдсэн юм. Гэхдээ, цовдлогдож буй гэмт хэрэгтэн үү? Магадгүй энэ нь нигүүлсэл гэж юу болохын хамгийн шилдэг жишээ байх. Хамгийн эцсийн хоромд—яг л тэр газарт Есүс түүнд—тэр өдөр Есүстэй хамт диваажинд байх болно гэж хэлсэн нь нигүүлслийн энэхүү агуу үйлдлийг ухаж ойлгоход бидний хувьд үнэхээр хэцүү зүйл байдаг.  

Энэ бол бидний амьдрал дахь Бурханы нигүүлслийн мөн чанар мөн. Биднийг гэмтнүүд байхад минь л Христ бидний өмнөөс нас барсан. Эхлээд бүх зүйл маань төгс байх шаардлагагүй. Яг л байгаагаараа биднийг Түүн дээр ирээсэй гэж Тэр хүсдэг. 

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

The Grace of God

Бурханы нигүүлсэл гэж биднийг гэсэн Түүний ивээл, хайр, эелдэг байдлын дуусашгүй хангамжийг хэлдэг. Үүнийг хүртвэл зохих юуг ч бид хийгээгүй хэдий ч энэ нь Есүсээр дамжин дэлхий даяарх хүн бүрд боломжтой болгогдсон зүйл юм. Сонголт маань сайн эсвэл муугаас үл шалтгаалан бид бүхэнд Бурханы нигүүлсэл хэрэгтэй байдаг. Энэ төлөвлөгөөгөөр бид нигүүлслээр дүүрэн амьдралаар амьдрахад суралцах болно.

More

Энэ Библи Уншлагын Төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргасан болно.