Ахин эхлэЗагвар

Begin Again

7-с 5 дахь өдөр

"Онц байдал" дахин ирэлт

Газар хөдлөлт, цунами, улс төрийн тогтворгүй байдал, эмх замбараагүй байдал, амиа золиослогч бөмбөг, террорист халдлага зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийг эргэн тойрондоо харахад бид "онц байдал"-д орчхоод байгаа юм шиг мэдэрдэг. Ирээдүйд маш их эргэлзээ төрж байна. Гэхдээ бид Есүс дахин ирж, дэлхий галаар устгагдах болно гэдгийг баттай мэдэж байгаа.

Улс орнууд янз бүрийн нөхцөл байдалд "онц байдал" зарлаж байгааг харж байгаа шигээ Есүсийн дахин ирэлтэд бэлдэж байхдаа сүнслэг байдлын хувьд бид "онц байдал"-д байх ёстой эсэхээ эргэцүүлэн бодоцгооё!

2 Петр 3:1-13-т Петр Есүсийг дахин ирнэ гэсэн амлалт одоо ч биелэх болно гэж хэлсэн. 10-р эшлэлд энэ дэлхийд юу тохиолдох болно гэж Петр хэлсэн бэ? Дэлхий галд сүйрэх болно. 8-р эшлэлийг дахин унш. Энэ нь юу гэсэн үг гэж та бодож байна вэ?

9-р эшлэлд бичигдсэнчлэн, Бурхан яагаад дахин ирж, дэлхийг устгах амлалтаа биелүүлэхийг хүлээж байгаа юм бэ? Учир нь Тэр хэнийг ч мөхөхийг хүсдэггүй. Бурхан дэлхийн түүхийн энэхүү эцсийн үйл явдлыг хойшлуулж байгаа цорын ганц шалтгаан бол хэн ч мөхөхгүй, харин бүгд гэмшихийг хүсэх нь Түүний хүсэл юм.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Begin Again

Шинэ жил. Шинэ өдөр. Тэр бол Шинэ эхлэлийн Бурхан гэдгээ бидэнд сануулахаар эдгээр өөрчлөлтийг бүтээсэн. Хэрэв Бурхан үгээрээ дэлхийг бүтээсэн юм бол Тэр амьдралын тань харанхуй газарт ярин танд зориулан шинэ эхлэлийг бүтээх чадвартай гэдэг нь гарцаагүй. Та шинэ эхлэлд дуртай биш гэж үү! Яг л энэ уншлагын төлөвлөгөө шиг цоо шинэ эхлэл. Таалан соёрхоно уу!

More

Breakthrough Leadership Management Consultancy-ийн Ерөнхийлөгч ба Ахлах ажилтан Ноён Борис Жоюүйнд талархал илэрхийлье. Тэр бол мастер сургагч бөгөөд Филиппин дэх удирдлагын хөтөлбөрүүд ба бусад түгээмэл чадваруудын шилдэг илтгэгч юм. Тэр эхнэр Мишелл Жоюүйний хамт энэхүү уншлагын төлөвлөгөөг оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.theprojectpurpose.com/