1Тесалоник 4:13-18
1Тесалоник 4:13-18 АБ2013
Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий. Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй. Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.