1 ТЕСАЛОНИК 4:13-18
1 ТЕСАЛОНИК 4:13-18 Ариун Библи 2013 (АБ2013)
Ах дүү нар аа, нойрсогчдын талаар та нар эс мэдэхийг бид хүсэхгүй байна. Эс бөгөөс та нар найдваргүйчүүдийн адил гашуудах вий. Учир нь бид Есүс үхсэн бөгөөд амилсанд итгэдэг агаад Есүсээр нойрсогсдыг Бурхан Түүний хамт тийнхүү авчирна. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Эзэнийг иртэл амьд үлдсэн бид нойрсогчдын өмнө орохгүй. Учир нь, Эзэн Өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрэлчийн дуу ба Бурханы бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт Эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул.
1 ТЕСАЛОНИК 4:13-18 Ариун Библи, 2004 (АБ2004)
Харин ах дүү нар аа, нойрссон хүмүүсийн талаар та нар мэдэлгүй өнгөрөхийг бид хүсэхгүй байна. Эс тэгвээс та нар ямар ч найдваргүй бусад хүмүүсийн адил гашуудах вий. Учир нь хэрэв бид Есүс үхсэн бөгөөд амилсан гэдэгт итгэдэг бол Есүс дотор нойрссон хүмүүсийг Бурхан Түүний хамт бас тийнхүү авчрах болно. Бид үүнийг Эзэний үгээр та нарт хэлье. Амьд хийгээд Эзэнийг иртэл үлдсэн бид нойрссон хүмүүсийн өмнө нь орохгүй. Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биеэ тайвшруул.