Ахин эхлэЗагвар

Begin Again

7-с 2 дахь өдөр

Шинэ эхлэлийн Бурхан Эмэгтэй тэр өдөр хэнтэй уулзах гэж байгаагаа, түүний амьдрал хэрхэн өөрчлөх талаар ямар ч төсөөлөлгүй байв. Тэрээр таван удаа гэрлэж байсан бөгөөд одоо нөхрөөсөө өөр хүнтэй амьдарч байлаа. Магадгүй (зарим Библи судлаачдын таамаглаж байсанчлан) тэр үд дунд ус татдаг байсан, учир нь тэр үед өөр хэн ч ус татдаггүй байсан болохоор. Эсвэл тэр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхүйц нэгэн биш байсан байх. Магадгүй түүний ёс суртахууны сонголтоос болж тэр гадуурхагдсан байх. Самари эмэгтэйн хувьд тэр өдөр Есүсийг өөртэй нь ярина, тэр байтугай түүнээс уух юм ч гуйна гэж бодоогүй нь лавтай. Эмэгтэй: "Та иудей хүн байж самари эмэгтэй надаас яагаад уух юм гуйна вэ?" гэж өөрөө үүнийг онцолсон. Тэр "байр суурь"-аа мэддэг байсан. Гэвч Есүс юу хийж байгаагаа мэдэж байсан; Энэ нь өлөн элгэн дээрээ идэх хоол шиг түүний хамгийн том баяр баясгалан байлаа. Тэр түүнийг хэн болохыг мэдэж байсан бөгөөд түүнд юу хэрэгтэйг, хэн хэрэгтэйг мэдэж байсан. Тийм ээ, Тэр бүгчим халуунд алхаж яваад ядарч байсан учраас түүнээс уух юм гуйсан. Гэхдээ дараа нь түүнийг дахин хэзээ ч цангахгүйн тулд Тэр түүнд амьд ус өргөв. Хүсэл тэмүүлэл нь дүүрч, зүрх сэтгэл нь орон гэртэй болох нь түүнд ямар их хэрэгтэйг амьдрал нь харуулсан. Тэгээд Тэр энд байсан - түүний Мессиа, түүний гэр. Усны саваа худгийн дэргэд орхиод хотруугаа эргэн гүйж очоод хүмүүст үйлдсэн бүхнийг нь хэлж өгсөн хүнийхээ тухай ярьж, ''Тэр Христ биш үү?''(эшлэл 29) хүн бүрт өөрсдөө олж мэдэх асуултыг тавив. Түүний хэлсэн үгнээс болж олон самаричууд Есүст итгэсэн (эшлэл 39-42). Есүс түүнд юу хийснийг нь харуулж, түүнд дахин цангахгүй амьдралыг санал болгохдоо Тэр түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Тэр өршөөгдөж, нигүүлслийг мэдэрч, түүнд шинэ амьдрал өгөгдсөн. Тэрээр нигүүлслийн сайн мэдээг хүлээн авч, шинэ амьдралынхаа ачаар мэддэг хүн болгон руу гүйж очсон бөгөөд тэдний олонх нь амьдралаа олсон юм. Түүний шинэ эхлэл нь бусдад шинэ эхлэлийг өгсөн. Энэ бол Христийн баяр баясгалан байсан. Тунгаан бодох асуултууд: 1. Эмэгтэйн усны сав нь түүний зүрх сэтгэлийг эрчүүдийн хайраар дүүргэх оролдлогыг илэрхийлсэн гэж хэлж болно. Гэвч энэ нь түүний зүрх сэтгэлийн гүн хүслийг хэзээ ч хангаж чадаагүй юм. Таны хувьд ямар байна вэ? Та усны саваа юугаар дүүргэдэг вэ? Энэ нь таны сэтгэлд хэр нийцсэн бэ? 2. Есүс самари эмэгтэйд түүний зүрх сэтгэлд үнэхээр таалагдах зүйлийг санал болгосон: Өөрийгөө. Тэр түүний нүглийг мэдэж, түүнд үнэхээр амь амьдрал өгөх зүйлийг түүнд санал болгосон. Есүс танд мөн адил зүйлийг санал болгож байна. Тэр таныг болон үнэхээр сэтгэл ханамжгүй амьдралыг мэддэг бөгөөд амьд ус болох Өөрийгөө танд санал болгодог. Та энэхүү Амьд Усны бэлгийг хүлээн авч, амьдралынхаа шинэ эхлэлийг мэдрэхийг хүсч байна уу?

Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Begin Again

Шинэ жил. Шинэ өдөр. Тэр бол Шинэ эхлэлийн Бурхан гэдгээ бидэнд сануулахаар эдгээр өөрчлөлтийг бүтээсэн. Хэрэв Бурхан үгээрээ дэлхийг бүтээсэн юм бол Тэр амьдралын тань харанхуй газарт ярин танд зориулан шинэ эхлэлийг бүтээх чадвартай гэдэг нь гарцаагүй. Та шинэ эхлэлд дуртай биш гэж үү! Яг л энэ уншлагын төлөвлөгөө шиг цоо шинэ эхлэл. Таалан соёрхоно уу!

More

Breakthrough Leadership Management Consultancy-ийн Ерөнхийлөгч ба Ахлах ажилтан Ноён Борис Жоюүйнд талархал илэрхийлье. Тэр бол мастер сургагч бөгөөд Филиппин дэх удирдлагын хөтөлбөрүүд ба бусад түгээмэл чадваруудын шилдэг илтгэгч юм. Тэр эхнэр Мишелл Жоюүйний хамт энэхүү уншлагын төлөвлөгөөг оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.theprojectpurpose.com/

Холбоотой төлөвлөгөө унших