Ахин эхлэЗагвар

Begin Again

7-с 3 дахь өдөр

Дамаскийн замын туршлага

Дамаск хүрэх замд Саулын итгэл үнэмшлийн өөрчлөлтийн тухай олон удаа өгүүлсэн бөгөөд Ариун Сүнсний нигүүлслээр дүүрч, шинэ эхлэлийн олон өөрчлөлтийн билэгдэл болдог. Паул Есүст итгэснээр түүний амьдрал өөрчлөгдсөн. Паулыг бас Саул гэдэг байсныг санаарай. Энэ хоёр нэрийг бүү андуураарай.

Үйлс 9:1-2-т Христийн дагалдагчдыг "Зам"-ын хүмүүс гэж нэрлэдэг байсан, учир нь Христэд итгэгчид Есүст итгэх итгэл нь авралд хүрэх "цорын ганц зам" гэж үздэг (Иохан 14:6-г уншина уу). Паул еврей шашны бахархмаар удирдагч байсан бөгөөд түүний итгэл үнэмшил нь буруу гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байлаа.

Саул "Зам"-ыг дагагчдыг хавчихаар зүрх сэтгэлдээ үхлийн санаа өвөрлөн Дамаск хүрэх замаар явав. Саул Дамаскийн замд үд дундын нарнаас ч илүү хурц нүд гялбам гэрэлтэй таарав. Дараа нь тэр түүнд хандан "Саул аа, Саул аа, чи юунд Намайг хавчина вэ?(Үйлс 9:4) гэж хэлэх дууг сонслоо. Саул өөртэй нь хэн ярьж байгааг асуухад тэр дуу хоолой "Чиний хавчаад буй Есүс Би байгаа юм. Бос, хотод оч. Юу хийх ёстойг чинь чамд хэлэх болно" гэж хариулав. (Үйлс 9:5-6).

Ананиа Саулыг Есүст итгэдэг хүн болсон гэдэгт үнэмшиж чадахгүй байв. 11-р эшлэлд Их Эзэн Ананиад Саулыг залбирч байхыг харах нь түүнийг өөрчлөгдсөний баталгаа болно гэж хэлсэн.

Саул сохорсон байсан! Бурхан Саулд Есүс ямар их хэрэгтэй байгааг ойлгуулахын тулд түүнийг ийнхүү даруу болгосон. Хүн цөхрөнгөө барсан үедээ Есүст ойртон ирдэг. Үйлс 9:19б-22-т Саул амьдралдаа 180 градусаар өөрчлөгдсөн нь эрс өөрчлөлт болсон гэж бичсэн байдаг.

Энэ бол өөрт нь болон Христэд итгэдэг бидэнд тохиолдсон явдлын тухай Паулын тайлбар юм. 2 Коринт 5:17 -г уншина уу. Саул шиг гайхалтай “Дамаскийн замын туршлага”-тай тийм ч олон хүн байдаггүй ч бид бүгдээрээ “Би Есүс Христийг мэддэг болсноос хойш миний амьдрал өөрчлөгдсөн” гэж хэлж чаддаг байх ёстой. Та ингэж хэлж чадах уу? Өөртөө ойртуулахын тулд Бурхан Таныг даруусгасан үеийг та бусадтайгаа хуваалцаж чадах уу?

Айдас, харуусал ба ухаарлын тэр агшинд Саул Есүс бол үнэхээр жинхэнэ Мессиа байсан бөгөөд тэрээр хүн амины хэрэгт тусалж, гэм зэмгүй хүмүүсийг шоронд хорьсон гэдгээ ойлгосон. Саул өмнө нь фарисай хүн байсан ч одоо Бурханы тухай үнэнийг мэдэж, түүнд дуулгавартай байх ёстой гэдгээ ойлгосон.

Тэр мөчид Саул жинхэнэ, эргэлт буцалтгүй шинэ хүн болсон. Тэр дахин төрсөн. Тэгээд тэр өөрчлөлтийг дахин эхлэхийн тулд еврей Саул гэх нэрийг Паул болгож өгснөөр өөрчлөлтийг тэмдэглэхээр сонгосон юм.

Бичээс

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Begin Again

Шинэ жил. Шинэ өдөр. Тэр бол Шинэ эхлэлийн Бурхан гэдгээ бидэнд сануулахаар эдгээр өөрчлөлтийг бүтээсэн. Хэрэв Бурхан үгээрээ дэлхийг бүтээсэн юм бол Тэр амьдралын тань харанхуй газарт ярин танд зориулан шинэ эхлэлийг бүтээх чадвартай гэдэг нь гарцаагүй. Та шинэ эхлэлд дуртай биш гэж үү! Яг л энэ уншлагын төлөвлөгөө шиг цоо шинэ эхлэл. Таалан соёрхоно уу!

More

Breakthrough Leadership Management Consultancy-ийн Ерөнхийлөгч ба Ахлах ажилтан Ноён Борис Жоюүйнд талархал илэрхийлье. Тэр бол мастер сургагч бөгөөд Филиппин дэх удирдлагын хөтөлбөрүүд ба бусад түгээмэл чадваруудын шилдэг илтгэгч юм. Тэр эхнэр Мишелл Жоюүйний хамт энэхүү уншлагын төлөвлөгөөг оруулжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.theprojectpurpose.com/

Холбоотой төлөвлөгөө унших