Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх ньЗагвар

Believing God Is Good No Matter What

5-с 5 дахь өдөр

Бурхан хараахан дуусгаагүй.

Бурхан амьд оршигч бөгөөд хараахан дуусгаагүй байна! Таны амьдрал дуусгаагүй уран зураг шиг эмх замбараагүй харагдаж эсвэл санагдаж магадгүй юм.

Та харж чадахгүй ч, Тэрээр ажлаа хийсээр байгаа гэдгийг мэдээсэй гэж Бурхан хүсэж байдаг юм. Тэрээр та болон таны хайртай хүмүүсийн амьдралд үр дүнтэй бас гайхалтай ажлаа хийсээр л байгаа. Та бүтээлийг харж чадахгүй байгаа ч энэ нь хосгүй бүтээл болж чадахгүй гэсэн үг биш юм. Филиппой 1:6 дээр Бурханы хараахан дуусаагүй байгаа бүтээлд хандан бид нарын дотор сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ төгс төгөлдөр болгоно гэдэгт бид бат итгэлтэй байх талаар хэлсэн. Тиймээс итгэлтэй бай: Таны амьдралд Бурхан идэвхтэй бас шаргуу ажилласаар байгаа.

Таны амьдрал дахь Бурханы ерөөлийг хэн ч юу ч зогсоож чадахгүй! Танд эмх замбараагүй мэт санагдах зургийг тань Бурхан ойр орчны тань хүмүүсийг ерөөхийн тулд хэрэглэж чадна.

Тэрээр танд үүнээс ч илүүг, илүү их ивээлийг, илүү ерөөлийг, мөн илүү сайн зүйлсийг ч бэлтгэсэн байгаа!

Бодож үзэх: Бурханыг таньж мэдэх нь таны амьдралын дуусгаагүй ажилд хэрхэн итгэл найдварыг өгөх вэ?

ЗАЛБИР: Бурхан минь, миний дотор сайн ажил эхлүүлсэн бөгөөд бүрэн дүүрэн дуусгах болно гэсэн амлалтыг өгсний тань төлөө талархъя. Таны ерөөл миний амьдралд урсан орж байгаа бөгөөд надаар дамжин бусдад туслахын тулд урсахыг мэдрэхэд туслаарай гэж залбиран гуйж байна. Энэ долоо хоногт хэн нэгнийг урамшуулах боломжийг надад өгөөч. Есүсийн нэрээр. Амен.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Believing God Is Good No Matter What

Өнөө үед Бурханы тааллын дагуух жинхэнэ үнэнийг алдагдуулсан зарим нэг номлолууд чуулганд ч, чуулганы гадна ч тэр, байдаг болжээ. Үнэндээ Бурхан бидэнд сайн сайхныг хийж өгөх албагүй ч, Тэрээр үүнийг хүсдэг учраас хийдэг юм! Ирэх 5 хоног танд өдөр тутмын гуйвуулгуудыг таслан зогсоож, үгүйсгэхийн аргагүй Бурханы сайн сайхныг харснаар, эргэн тойрноо цоо шинэ нүдээр олж харахад туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah Publishing Group-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.goodthingsbook.com