Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх ньЗагвар

Believing God Is Good No Matter What

5-с 3 дахь өдөр

Сайныг хайгч болохуй

Бид өдөр бүр Бурханы сайн чанарыг эрж хайх үед, бидний амьдралд сайн зүйлс тохионо гэж найдахад тусалдаг. Бурханы сайн чанар нууцлагдмал биш, бас Түүний ерөөл нь ч хязгаарлагдмал байдлаар үзэгддэггүй . . . гагцхүү бидэнд олохын тулд эрж хайдаг тийм нүд байхад л хангалттай. Бид тэр бүр Бурханы ерөөлд сонор сэргэг байдаггүйн улмаас элч Паул хүртэл найзуудынхаа зүрхний мэлмийг гийгүүлэхийн төлөө залбирсан байдаг.

Паул Ефес дэх чуулганд бичсэн захидалдаа "[Та нарын]" зүрхний мэлмийг гийгүүлэх болтугай!" хэмээн залбирч байдгаа хэлсэн. Энд хэлэхэд: ерөөл бидний эргэн тойронд байдаг. Би амьдралаасаа сайн сайхныг эрж хайж эхлэх үед, төсөөлөмгүй газраас ч хүртэл үүнийг олох боломжтой юм байна гэдгийг ойлгох болно. Заримдаа бид Бурханы ерөөлийг харж чадахгүй ч, энэ нь бидний төлөө хамгийн сайнаар ажилласаар байдаг ажээ. Нүдээ сайныг олж хардаг, харангуут сайн сайхныг ажиглахад сурга.

Таны зан ааш болон бодол санаа ямар байхаас улбаалан Бурханы ерөөл өгөгддөг бол үүний адилаар мөн танд өгөгдөхгүй байх ч боломжтой байдаг. Магадгүй ерөөл нэгээс нь нөгөөд хүн бүрд ижил шударга байдаггүй ч, энэ нь тэдний зан ааш, бодол санаанд тохируулдаг гэсэн утга биш юм. Бидний амьдрал дахь Бурханы ерөөл нь бид сайныг хайгч нэгэн болох тэр үеэс нэмэгддэг байна.

Бодож үзэх: Та хэрхэн яаж бодол санаагаа сайн зүйлс дээр төвлөрүүлэн, дасгалжуулж эхлэх хэрэгтэй вэ?

ЗАЛБИР: Бурхан минь, бодол санаагаа дасгалжуулах чадварыг надад өгсөнд баярлалаа, ингэснээр би өөрийн амьдрал дахь сайн зүйлсийг илүүтэйгээр харж чадах юм. Би сайныг хайгч нэгэн байхыг хүсэж байна, ингэснээр өдөр бүр Таны ерөөлийн талаар бодож бас үүнд илүү ихээр найдах болно. Есүсийн Нэрээр. Амен

Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Believing God Is Good No Matter What

Өнөө үед Бурханы тааллын дагуух жинхэнэ үнэнийг алдагдуулсан зарим нэг номлолууд чуулганд ч, чуулганы гадна ч тэр, байдаг болжээ. Үнэндээ Бурхан бидэнд сайн сайхныг хийж өгөх албагүй ч, Тэрээр үүнийг хүсдэг учраас хийдэг юм! Ирэх 5 хоног танд өдөр тутмын гуйвуулгуудыг таслан зогсоож, үгүйсгэхийн аргагүй Бурханы сайн сайхныг харснаар, эргэн тойрноо цоо шинэ нүдээр олж харахад туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah Publishing Group-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.goodthingsbook.com