Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх ньЗагвар

Believing God Is Good No Matter What

5-с 4 дахь өдөр

Сайн сайханд холбогдохуй

Та үүнийг магадгүй өмнө нь сонсож байсан байх: амьдрал хэцүү ч; Бурхан бол сайн. Улиг домог болсон зүйлээс энэ нь хамаагүй илүү: энэ бол хүчтэй бөгөөд теологийн бат үнэн юм. Үнэхээр гайхмаар ухаантай хүмүүс дараах асуулттай тэмцэлддэг, "Бурхан үнэхээр сайн юм бол яагаад ийм зүйл тохиолддог юм бол? Яагаад шударга бус байдал байсаар, бас яагаад амьдрал ийм хэцүү байдаг юм бол?" Тэдгээр ухаантай хүмүүс амьдрал хэцүү БАС Бурхан бол сайн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Нэг нь нөгөөгөө үгүйсгэдэггүй. Үүнийгээ тэд "Бурханыг зөвтгөл" гэж нэрлэдэг.

Ихэнх хүмүүс амьдрал хэцүү учраас Бурхан сайн биш гэж таамагладаг боловч энэ нь худлаа. Энэ бол нэг нь/эсвэл гэсэн хувилбарын аль нь ч биш. "Яагаад?" гэдэгт би хариулт өгч чадахгүй боловч (“Хэрвээ Бурхан сайн юм бол, яагаад ____?”). Би "хэрвээ" гэдэг үгийг хасах шийдвэрийг хэдэн жилийн өмнө гаргасан юм. Өөрөөр хэлбэл, би юу ч болж байсан . . . Бурхан бол сайн гэдэгт итгэхийг сонгосон.

Та ч бас өөрийгөө Бурханы сайн сайханд холбох боломжтой.

Нөхцөл байдлаас үл хамааран Бурханы сайн сайхныг харж эхэл. Магадгүй нэг боломжийн хаалга хаагдсан хэдий ч Бурханы бэлтгэсэн хавьгүй дээр зүйлд хүргэх өөр сайн хаалгаар орох шаардлагатай байсан байж болох юм. Энэ нь миний өөрийн амьдралд зөндөө их тохиолдсон учраас одоо би үүнийг мэдэж хүлээдэг болсон. Аливаа зүйл миний санаснаар болохгүй байх тохиолдолд Бурхан миний чиглүүлэгч гэдгийг өөртөө сануулж, улмаар энэ үйл явцаар дамжуулан Бурханы жинхэнэ төлөвлөгөөг ил гаргах дараачийн боломжийг хайж эхэлдэг.

Бурханы сайн сайхантай холбогдсон байх нь дандаа ухаалаг зүйл байдаггүй. Энэ бол амьдралын хүнд хэцүү байдал нь Бурханы агуу байдлыг багасгахыг зөвшөөрөхгүй гэсэн хатуу, тууштай шийдвэр юм.

Бодож үзэх: Танд нөхцөл байдал муу байхаас үл хамааран Бурханы сайн сайхныг эрэлхийлэх, мөн сануулах ямар арга замууд байна вэ?

ЗАЛБИР: Бурхан минь, Таны сайн сайханд холбогдоход надад тусалсанд баярлалаа. Ямар ч зүйл тохиолдсон бай гайхширахаа болиод, Таны ивээлийг харж эхэлдэг болох хүчийг өнөөдөр надад өгөөч. Есүсийн Нэрээр. Амен

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Believing God Is Good No Matter What

Өнөө үед Бурханы тааллын дагуух жинхэнэ үнэнийг алдагдуулсан зарим нэг номлолууд чуулганд ч, чуулганы гадна ч тэр, байдаг болжээ. Үнэндээ Бурхан бидэнд сайн сайхныг хийж өгөх албагүй ч, Тэрээр үүнийг хүсдэг учраас хийдэг юм! Ирэх 5 хоног танд өдөр тутмын гуйвуулгуудыг таслан зогсоож, үгүйсгэхийн аргагүй Бурханы сайн сайхныг харснаар, эргэн тойрноо цоо шинэ нүдээр олж харахад туслах болно.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah Publishing Group-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: www.goodthingsbook.com