Юу ч тохиолдсон Бурхан сайн гэдэгт итгэх ньЗагвар
Гэр бүлийн ерөөл
Эцэгийн ерөөл үр хүүхдийнх нь амьдралд өвлөн ирдгийн адил Бурханы ерөөл бидний амьдралд ч мөн түүнчлэн ирдэг. (Тэрээр мөрөөдөж, төсөөлөхөөс тань хавьгүй илүү хамгийн агуу Эцэг хүний дүр төрх юм.) Бурхан танд хайртай. Тэрээр таныг Өөрийнхөө хүүхэд хэмээн үздэг бөгөөд, ингэснээр Өөрийн ерөөлийг хүртээх үр удмаа болгодог.
Итгэлгүй болоод ухааралгүй хүмүүст Бурханы сайн сайхныг зөвшөөрүүлэх, эсвэл тэднээс уучлалт гуйх гэсний хэрэггүй биз ээ. Учир нь хэн нэгний ерөөгдөж буйг хараад, амжилт болоод ерөөлийг тань үл тоомсорлох, эсвэл шүүмжлэх гэж хүлээж байдаг хүмүүс үргэлж байсаар байх болно. Үнэндээ, хэрвээ танд хэн нэгэн ерөөлийг хүртэх зохисгүй мөртлөө ерөөгдсөн мэт санагдаж байсан бол (бидэнд бүгдэд маань ийм мэдрэмж төрж л байсан . . .), магадгүй таны зөв байж болох юм л даа! Харин бид бүгдээрээ үнэнийг саруул ухаанаар харах цаг болжээ: бид өөрсдийн амьдралд орж ирэх ерөөлийг хүлээн авдаг атлаа бусдын амьдралд дахь зохисгүй мэт ивээлд дургүйцэх учиргүй.
Бурханы нигүүлслийн илэрхийлэл нь ерөөл болохыг бид ойлгож эхэлмэгц, бидний хүлээн авдаг ерөөл нь нигүүлсэлтэй яг адилаар бидний авбал зохих зүйлсийн хэмжээнээс хэтэрсэн болохыг ойлгож авах юм.
Бодож үзэх: Таны амьдралд санаанд оромгүйгээр, хүлээн авах зохисгүй боловч авсан ерөөлийн ямар жишээ байна вэ?
ЗАЛБИР: Бурхан минь, Та миний Аав болсонд талархъя. Дэлхийн аав минь ямар байхаас үл хамааран, Та надад зориулан тасралтгүй үргэлжлэх ерөөлийг бэлддэг, өгөөмөр Эцэг минь билээ. Өнөөдөр би Таны хүүхэд болохын хувьд надад бэлдсэн гэр бүлийн ерөөлийг хэрхэн хүлээж авахыг зааж өгөөч. Есүсийн Нэрээр. Амен.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай
Өнөө үед Бурханы тааллын дагуух жинхэнэ үнэнийг алдагдуулсан зарим нэг номлолууд чуулганд ч, чуулганы гадна ч тэр, байдаг болжээ. Үнэндээ Бурхан бидэнд сайн сайхныг хийж өгөх албагүй ч, Тэрээр үүнийг хүсдэг учраас хийдэг юм! Ирэх 5 хоног танд өдөр тутмын гуйвуулгуудыг таслан зогсоож, үгүйсгэхийн аргагүй Бурханы сайн сайхныг харснаар, эргэн тойрноо цоо шинэ нүдээр олж харахад туслах болно.
More