Хүнд үеийг туулж байхдааЗагвар
Хүлээж байхдаа
Ямар нэгэн зүйлийн хүлээж байхдаа “энэ хооронд” гэдэг хэллэгийг хүмүүс хэрэглэхийг нь бид бүгд сонсож байсан. Эдгэрэл болон гайхамшгийг хүлээж байх үед, “завсрын үе,” ихэвчлэн "хэцүү," байдаггүй гэж үү?
Тэгэхээр энэ хоорондбид юу хийх ёстой вэ? Харж чадахгүй байх үедээ Бурхан ажлаа хийж байгаа гэдэгт бид хэрхэн итгэж, найдсаар байх боломжтой вэ? Хүнд хэцүү үед хүлээж байхад минь бидэнд зориулсан дараах зөвлөгөөнүүд байна:
Зовлонтой үедээ Түүнийг магт
Зовлонтой үедээ бидний хийж чадах хамгийн чухал зүйлсийн нэг бол Бурханыг магтах юм. Тэр бол өдөр бүр магтаалыг маань хүртэх зохистой Нэгэн. Бидний төлөө Түүний хийсэн бүхнийг, Түүнтэй хамт өнгөрүүлэх мөнх амьдралаа эргэн санах үед бид Түүнийг хэрхэн магтахгүй байх билээ? Бурханы зан чанарууд болох—Тэр бол эцэс төгсгөлгүй, бүх хүч чадлыг агуулагч, төгс, өршөөнгүй, энэрэнгүй, хаа сайгүй, мөнхөд оршигч Нэгэн гэдэгт анхаарлаа төвлөрүүл. Бид Бурханд алдрыг өргөн мөн хүнд байдлаас гарахаасаа эсвэл хүссэн үр дүнгээ хүлээн авахаасаа өмнө Бурханыг магт.
Түүнийг өргөмжилсөөр бай
Зовлонгийнхоо ид дунд байх үед өөрөөсөө боловсорч буй сүнслэг байдлын булчингийн оронд эсвэл ямар хүчирхэг нэгэн болж буйгаа олж харахынхаа оронд зөвхөн сул дорой байдлыг л олж харж болох юм. Гэхдээ залбирал, магтаал, Бурханы Үгийг унших мөн Түүний амлалтуудад найдахаа ахин дахин давтах замаар сүнс тан хүчирхэгжүүлэгдэж байгаа аж. Биднийг сул дорой байх үед Түүний хүч чадал төгс болдог. Ихэнх хүн зовлон биднийг хүчирхэгжүүлдэг эсвэл хэн ч биш болгодог гэж хэлдэг. Зовлон таныг хүчирхэгжүүлж буй гэдэгт найд.
Зүрхээ Түүнд нээ
Таны тээж буй зовлон Бурханыг огтхон ч түгшээдэггүй. Тэр таны уурыг ч хүртэл мөн асуултууд, айдсуудыг бүрэн зохицуулах чадвартай Нэгэн. Түүн рүү хүрч ирсээр л бай. Хүнд нөхцөл байдал нэг бол биднийг Христээс зууруулах болно эсвэл Христээс холдуулах болно. Түүнээс зуурагтун. Амьдралд тан энэ хүнд асуудал яагаад байсаар байгааг ойлгохгүй байж болох юм. Энэ л үедээ та асуудал үгүй байх үед суралцсан үнэнээ амьдралд хэрэгжүүлэх боломжтой болдог. Энэ нь өдөр бүр итгэж найдан, бууж өгөхийг хэлдэг.
Мөнхийн улсыг санасаар бай
Мөнхийн улс руу бид хараагаа сунгасаар байх ёстой. Харагдах зүйлд анхаарлаа төвлөрүүлэх үед бид түр зуурын зүйлсэд төвлөрч байгаа аж. Энэ нь үл харагдах бөгөөд, үл харагдах байдлаар Бурхан ажлаа хийж буй арга зам бол мөнхийн улсынх аж. Бурхан бидний дотор, биднээр дамжуулан, бидний төлөө, бидэнтэй хамт ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэж байна. Түүний төгс цаг үе биеллээ олохыг нь харахын хамт тэвчээрийг харуулахыг сонгоцгооё.
Хүлээлгийн өрөөг тэсвэрлэх цаг үед байхдаа үйл явцыг харахаар мөн эргэн харахаас бүү айгтун. Учир нь та ямар нэгэн үйл явцыг хийсэн л байгаа. Тэгээд дараагийн алхмыг хийсээр бай. Хэзээ сэрээд сүнслэг байдлынхаа бүрхэг үүлний заагаар нар тусахыг та мэдэхгүй. Цаашаа нэг ч алхам хийж чадахгүй нь ээ гэж бодох өдөр амжилтын өдөр чинь байж болно шүү дээ.
Тусгахуй
- Амьдралдаа та хүлээлгийн өрөөнд яг одоо байгаа бол өдөр бүр таны дотор болоод танаар дамжуулан Тэр юу хийж буйгаа харуулахыг Бурханаас гуйн залбир.
- Өнөөдрийн Библи уншлагаас танд хамгийн илүүтэйгээр тусах эшлэл эсвэл сургаал аль нь байсан бэ? Бодол санаагаа бич.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдралдаа хүнд нөхцөл байдалтай бид нүүр тулах нь зайлшгүй. Гэвч энэ 4 өдрийн төлөвлөгөөгөөр бид ганцаараа зовж байгаа юм биш, зовлонгийн минь дунд бидэнд зориулсан төлөвлөгөө Бурханд бий, Тэр үүнийг Өөрийнхөө агуу төлөвлөгөөний төлөө ашиглах болно гэдгийг олж мэдэх замаар урамшуулагдах болно.
More