Хүнд үеийг туулж байхдааЗагвар
Зоригтой байгтун
Хэрэв та яг одоо хүнд үеийг туулж байгаа бол ганцаараа огт биш шүү. Үнэндээ, дэлхий дээрх хүн бүр л амьдралдаа ямар нэг төрлийн бэрхшээл эсвэл хүнд байдалтай нүүр тулдаг. Та ийм үед яг одоо байгаа, ийм үеийг даван гарсан эсвэл ийм үетэй нүүр тулах гэж байгаагаас үл хамааран энэ бол амьдралын нэг хэсэг гэдгийг санаарай. Хүнд үетэй нүүр тулахыг таалдаг хүн гэж нэг ч байдаггүй. Бодоод үз дээ—хэцүү үеийг туулахыг таалдаг хүнтэй та танилцаж байсан уу? Үгүй л болов уу.
Асуудлыг биднээс холдуулахуйц уух эм тан гэж байдаггүй, хүнд үеийг туулахаас биднийг хамгаалдаг эерэг бодол эсвэл өөрөө өөрийгөө зоригжуулалт гэж байдаггүй. Тэгэхээр, хүнд үеийг туулж байгаа нь зөвхөн бид л байгаа юм шиг санагдах үед ч хүртэл та ганцаараа хүнд үеийг туулаагүй гэдгээ санаарай.
Есүсийн заасан сургаалаас урамшууллыг бид авах боломжтой. Иохан 16:33-т Тэр бидэнд, “Ертөнцөд та нар зовлонтой байна.”гэж хэлсэн. Завхайрал, гэм, үзэн ядалтаар дүүрэн ертөнц болоод биднийг устгахыг хүсэх сүнслэг дайсны эсрэг зогсох болно гэдгийг маань Тэр ухаарсан байв. Гэвч талархах зүйл нь, "Тэр ертөнцийг ялсан" учраас "зоригтой байгтун" хэмээн Тэр мөн бидэнд хэлжээ. Урам хугалах ертөнцөд бид урам хугарсан байдалтайгаар амьдрах шаардлагагүй. Бид эцэстээ ялалтыг олж авах болно гэдгээ мэдсэн бүрэн дүүрэн, баян амьдралаар амьдрах боломж бидэнд бас бий.
Хүн төрөлхтнийг—гэсэн нэг л зорилгын төлөө Есүс энэ дэлхий дээр иржээ. Тэр биднийг аврахын тулд, бидэнд мөнх амийг санал болгохын тулд ирсэн. Хэрэв бид Есүсийг хүлээн авч, Түүнийг Аврагчаа болгох юм бол бидэнд ямар ч асуудал, хүндрэл ирэхгүй байх болно гэж ихэнх хүмүүс ойлгодог. Энэ зүгээр л худал аж.
Энэ төлөвлөгөөг уншсанаар тантай нүүр тулах бодит асуудлууд алга болчихгүй, таныг тэсвэрлэн буй зүрхний шарх чинь үгүй болчихгүй. Дараагийн алхмыг хийсээр байх хүч, урам зоригийг энэ уншлагын төлөвлөгөө танд санал болгоосой хэмээн бид найдаж байна. Та өнөөдөр хорин алхам хийх шаардлагагүй—зүгээр л дараагийн нэг алхмыг хийхэд хангалттай. Тэгээд маргааш ахин нэг алхмыг хий. Зовлонгийн маань ард нуугдах яагаад гэдэг шалтгаанууд биднийг цочирдом замаар хэрхэн залуурдах талаар ярилцах болно.
Энэ сэдвийн талаар ярилцах үед Бурхан танд ямар хайртайг, Өөрийнхөө зорилгын төлөө Тэр зовлонг тан хэрхэн ашиглахыг мөн Тэр таныг хэрхэн дотроос тан гадагшаа өөрчлөхийг ойлгоосой гэж найдаж байна. Зовлон дотор чинь мөн зовлонгоор чинь хүртэл дамжуулан танд зориулан бэлтгэсэн сайн төлөвлөгөө Түүнд буй. Тэдгээр нь юу болохыг харахын тулд урагшилсаар бай хэмээн бид таныг урамшуулж байна.
Тусгахуй
- Бодол санааг тан аль хэдийнээ эзлэхүйц амьдралд тан болж буй зүйл яг одоо танд юу байна вэ? Ямар үр дүнг хүсэж буйгаа цаасан дээр бич.
Энэ төлөвлөгөөний тухай
Амьдралдаа хүнд нөхцөл байдалтай бид нүүр тулах нь зайлшгүй. Гэвч энэ 4 өдрийн төлөвлөгөөгөөр бид ганцаараа зовж байгаа юм биш, зовлонгийн минь дунд бидэнд зориулсан төлөвлөгөө Бурханд бий, Тэр үүнийг Өөрийнхөө агуу төлөвлөгөөний төлөө ашиглах болно гэдгийг олж мэдэх замаар урамшуулагдах болно.
More