Хүнд үеийг туулж байхдааЗагвар

Going Through Hard Times

4-с 2 дахь өдөр

Бидэнд асуудал яагаад тулгардаг вэ 

Амьдралдаа асуултай нүүр тулах үед яагаад гэдэг асуулт ихэнхдээ бидэнд хамгийн түрүүнд гардаг. Асуудал хүнд, зовлонтой бөгөөд сүрдмээр байдаг учраас бид ихэнхдээ "Яагаад энэ зүйл надад тохиолдоно вэ?” гэж асуудаг ба хариултаа авах нь маш ховор байдаг. Энэ нь биднийг итгэдэг зүйлдээ эргэлзэхэд хүргэдэг учир нь хүсэл маань энэ л үед соригддог. 

1 дэх өдөрт, асуудал бидэнд ирэх болно гэдгийг Есүс заасан. Христийн дагалдагч болохынхоо хувьд бид хүндрэлгүйгээр амьдардаггүй. Унасан, эмтэрсэн зүйлийг үйлдэх унасан, эмтэрсэн хүмүүс бүхий унасан, эмтэрсэн дэлхий дээр бид амьдарч байгаа. Асуудал байх нь мэдээжийн зүйл. Бидэнд нөлөөлөх зүйлсийг хүмүүс үйлдэх болно. Өөрсдөдөө болоод бусдад нөлөөлөх зүйлсийг бид хийх болно. Санаандгүйгээр бид үүнийг хийж болох ч хэн нэгний амьдралд үйлдэл маань хор уршгийг учруулах нь гарцаагүй. Магадгүй өөрсдийнхөө амьдралд ч бид үүний адилаар үйлдэж болох юм.

Асуудлыг туулдаг хэдэн шалтгааныг дурдъя:

Сүнслэг байдлын өсөлт хөгжил
Амьдралд маань асуудал хэрхэн ирснээс үл хамааран зан чанар болоод итгэлийг маань хүчирхэгжүүлэх бас хөгжүүлэх багаж болгон эдгээрийг ашиглах боломжтой. Тэвчээр болоод гутаршгүй байдлыг маань шалгах зүйлсийг туулах үед асуудалтайгаа ажиллаж, үүнд өөрсдийгөө хүчирхэгжүүлэх боломжийг олгож болно эсвэл үүний эсрэг тэмцэлдсээр байж болно. Асуудалд өөрсдийгөө сайжруулах боломжийг олгох нь үнэхээр хэцүү хэдий ч бид үүнийг хийх юм бол хамаагүй дээр, бидний хамаагүй бурханлаг хувилбар болох эцсийн бүтээгдэхүүн нь үнэхээр юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй.

Сонголтуудын маань үр дагавар
Сонголтууд үргэлж үр дагаврыг дагуулдаг гэдэг бол үнэхээр хатуу бодит байдал мөн. Ихэнхдээ, бусад хүмүүс болоод бид хэрхэн амьдардаг болохын үр дүн бол асуудал болоод хүнд хэцүү байдал маань байдаг. Хэн нэгний эсвэл өөрсдийнхөө үйлдлийн улмаас болж бид зовлон амсдаг. Зарим үйлдлүүд гэмтэй байдаг бөгөөд ийм байх үед үр дагавар нь муу л зүйл байдаг. 

Сүнслэг байдлын дайралт
Сүнсний маань дайсан болох сатанд бид нэг бол хэт их эсвэл хэт бага нөлөөг олгодог. Бидэнд тохиолдох муу зүйл бүр түүний буруу биш хэдий ч бидэнтэй нүүр тулах хүнд нөхцөл байдалд тэр ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэдэг болохыг ухаарагтун. 

Энэ төлөвлөгөөний 3 дахь өдөр, дэлхийд нөлөө үзүүлэхийн хажуугаар бидний сайн сайхны төлөө бүхий л зүйлийг хамтад нь ажиллуулахаар Бурхан үргэлж ажиллаж байдаг болохыг харуулах найдвараар дүүрэн Бичээснүүдэд бид шумбах болно.  

Тусгахуй

  • Нүүр тулсан асуудлаа эргэн хар. Энэ нь зан чанарыг чинь шалгах шалгалт, сонголтын үр дагавар эсвэл сүнсний дайралт байсан уу? Бодол санаагаа бич.
Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Going Through Hard Times

Амьдралдаа хүнд нөхцөл байдалтай бид нүүр тулах нь зайлшгүй. Гэвч энэ 4 өдрийн төлөвлөгөөгөөр бид ганцаараа зовж байгаа юм биш, зовлонгийн минь дунд бидэнд зориулсан төлөвлөгөө Бурханд бий, Тэр үүнийг Өөрийнхөө агуу төлөвлөгөөний төлөө ашиглах болно гэдгийг олж мэдэх замаар урамшуулагдах болно.

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.